Хайх

2019 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспортууд тодорлоо

2019 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспортууд тодорлоо

Монгол 79-р байранд

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн улс орнуудын паспортын чансааг харуулдаг Henley Passport Index рейтинг 2019 оны жагсаалтаа танилцууллаа. Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) мэдээлэл дээр суурилдаг уг рейтингэд нийт 199 улсын паспорт ба 227 аяллын чиглэл багтдаг байна. 2019 онд энэхүү рейтингийг Япон улсын паспорт тэргүүлжээ. Тус улсын иргэд нийт 190 улс руу визгүй зорчих боломжтой юм байна. 

Харин манай улс жагсаалтын 79-р байранд бичигдсэн бөгөөд бид нийт 61 улс руу визгүй зорчих эрхтэй аж.

Хамгийн хүчирхэг паспортын рейтингэд Японы араас Сингапур (189 улс руу зорчино), Өмнөд Солонгос (189 улс), Франц (188 улс), Герман (188 улс) тус, тус жагсжээ. Түүнчлэн Швед, Нидерланд, Испани, Люксенбург, Итали, Финланд, Дани, Швейцар, Австри, Их Британи ба АНУ-ын иргэд дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудыг эзэмшдэг байна.

Рейтингийн сүүлийн байруудад Пакистан (33 улс), Сомали (32 улс), Сири (32), Афганистан (30) ба Ирак (30) улсын паспортууд жагсжээ. Та бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

цааш үзэх