Хайх

Батлагдсан: Ихэнх шинэ мянганыхан хамгийн муу жолоочид байдаг

Батлагдсан: Ихэнх шинэ мянганыхан хамгийн муу жолоочид байдаг

Тэд жолооны ард ухаалаг утас ашиглах нь аюулгүй гэж боддог

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын сан нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд автомашин жолоодож байх үед ухаалаг утаснаасаа зурвас илгээх, хурд хэтрүүлэх, мөн улаан гэрэл ассан үед (эхний хэдэн секундэд) зорчиж болох эсэхийг нийт 2,511 жолоочоос тодруулсан байна. 

Судалгааны үр дүнд 19-24 насны хүмүүсийн 88,4% нь дээрх байдлаар автомашин жолоодох нь хэвийн үзэгдэл гэж хариулжээ. Тэдний дараа 25-39 насныхан (79,2%) орсон бол удаах байранд 40-59 насны хүмүүс (75,2%) замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь хэвийн зүйл гэж үзсэн байна. Харин өсвөр насныхны (16-18 настай) 69,3% нь эдгээр асуултуудад эерэг хариулт өгсөн бол 74-өөс дээш настай иргэдийн 69,1% мөн л дүрэм зөрчих нь хэвийн гэж хариулсан юм. Тэгвэл хамгийн аюул багатай жолоочдоор 60-74 насныхан (67,3%) тодорсон байна.

цааш үзэх