Хайх

Дунд сургуулийн сурагч физикийн салбарт нээлт хийж 250,000 ам.доллар хүртлээ

Дунд сургуулийн сурагч физикийн салбарт нээлт хийж 250,000 ам.доллар хүртлээ

Breakthrough Prize 2018

Text: Buro.Mongolia


Зураг:

Уржигдар Сан-Франциско хотод шинжлэх ухааны салбарын "Оскар" гэгддэг Breakthrough Prize шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Юрий Мильнер ба Марк Цукерберг нарын үүсгэн байгуулсан энэхүү шагнал гардуулах ёслол нь "Цахиурын хөндий"-д зохион байгуулагдсан бөгөөд энэ жил хөтлөгчөөр Морган Фриман ажиллажээ. Харин хүрэлцэн ирсэн зочдын дунд Эштон Катчер, Мила Кунис, Лили Коллинз, Кэрри Вашингтон болон 23 настай АНУ-ын мисс Кара Мунд нар харагдлаа.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолд "Биологи"-ийн салбарт Ховард Хьюзийн нэрэмжит анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн Жоан Чори ялалт байгуулжээ. Тэрээр ургамлын гэрэл мэдрэх чадвар болон навчны ургалтыг хянадаг молекулын механизмыг олж илрүүлсэн байна.

Түүнчлэн Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн хорт хавдар судлаач, мэдрэл судлалын шинжлэх ухааны мэргэжилтэн Дон Кливленд молекулын патогенез болон удамшлын чанартай тархмал хатуурал (склероз) өвчнийг судлан биологийн салбарт шагнал хүртжээ.

Харин физикийн салбарт нээлт хийсний төлөө нийт 27 эрдэмтнийг шагнасан байна. Тодруулбал Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтдийн баг бичил долгионы цацраг туяа болон энэ нь огторгуй үүсэхэд ямар үүрэгтэй болохыг олж илрүүлсэн юм. Мөн математикийн салбарт Ютагийн их сургуулийн эрдэмтэн Кристофер Хэкон ба Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн судлаач Жеймс МакКернан нар алгебр ба геометрийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнал авчээ.

Тэгвэл Breakthrough Prize шагнал гардуулах ёслолын хамгийн залуу ялагчаар одоо 18 настай Филиппиний сурагч Хиллари Дайан тодорсон байна. Тэрээр өөрийн бүтээсэн орон зай, гэрэл, дуу авианы харьцангуй онолын мультимедиа төслөөрөө 250,000 ам.долларын шагнал хүртсэн юм. Мөн Хилларигийн багшид 50,000 ам.долларын мөнгөн шагнал олгох бол суралцдаг сургуульд нь шинэ тоног төхөөрөмж авах 100,000 ам.доллар хандивлах гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх