Хайх

Facebook таны зургуудаар гэр бүлийн гишүүдийг тань тодорхойлно

Facebook таны зургуудаар гэр бүлийн гишүүдийг тань тодорхойлно

Бас Instagram дахь зургуудаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийнхээ хамт амьдардаг хүмүүсийг тодорхойлж чаддаг нэгэн шинэ технологийн патент эзэмших хүсэлт гаргажээ. Үүний тулд энэхүү систем нь зураг дээрх хүмүүсийн нүүр царайг таньж, үр дүнг зургийн тайлбар, "hashtag"-тай (#ээж, #хүүхдүүд, #гэрбүл гэх мэт) харьцуулах болно. Түүнчлэн тухайн хэрэглэгчийн Facebook олон нийтийн сүлжээнд нэвтрэхийн тулд ашиглаж буй төхөөрөмжийн IP хаягийг ч давхар тооцоолно.

Мөн тус компани зөвхөн Facebook төдийгүй Instagram олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зургуудыг ч ашиглахаар болжээ. Энэхүү систем нь хэрэглэгчдийн хоорондын холбоог олж тогтоохын тулд тухайн хэрэглэгчээс гадна түүний найзуудын зургуудад ч дүн шинжилгээ хийх гэнэ. Патентын тодорхойлолтод зааснаар гэр бүлийн гишүүдийн тухай мэдээллийг Facebook зорилтот хэрэглэгчиддээ сурталчилгаа хүргэх зорилгоор ашиглах аж.

Дашрамд дурдахад өмнө нь Facebook олон нийтийн сүлжээ Instagram аппаар дамжуулан хэрэглэгчдийн байршлын мэдээллийг хянаж байсныг нэгэн хэрэглэгч олж илрүүлж байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх