Хайх

Forbes сэтгүүл хамгийн өгөөмөр тэрбумтнуудыг зарлалаа

Forbes сэтгүүл хамгийн өгөөмөр тэрбумтнуудыг зарлалаа

Марк Цукерберг гэргий Присциллагийн хамтаар энэхүү жагсаалтад багтжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл сайн үйлсийн ажилд хамгийн их мөнгө зарсан тэрбумтнуудын жагсаалтыг гаргасан байна. Энэхүү рейтингийг тэрбумтан Уоррен Баффет тэргүүлжээ. Тэрбээр 2017 онд нийт 2,8 тэрбум ам.долларыг сайн үйлсийн ажилд зориулсан байна. Үүнээс Уоррен Баффет 2 тэрбум ам.долларыг Билл ба Мелинда Гейтс нарын санд зарцуулсан бол үлдсэн мөнгийг гурван хүүхдийнхээ удирддаг сайн үйлсийн санд хандивлажээ.

Жагсаалтын хоёрдугаарт мэдээж хэрэг Билл ба Мелинда Гейтс нар бичигдсэн байна. Тэд өнгөрсөн онд нийт 2,5 тэрбум ам.долларыг сайн үйлсэд зориулжээ. Дашрамд дурдахад хосуудын сайн үйлсийн ажилд зориулсан хүч хөдөлмөрийг Time сэтгүүл 2005 онд үнэлж тэднийг "Оны онцлох хүмүүс " хэмээн зарлаж байсан түүхтэй.

Мөн энэхүү жагсаалтад Нью-Йоркийн хуучин хотын дарга, Bloomberg мэдээний агентлагийн үүсгэн байгуулагч Майкл Блумберг (тэрбээр 700 сая ам.долларыг хандивласан), Walmart сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч Сэм Уолтоны гэр бүл (536 сая ам.доллар), "Open Society Foundations" сангийн үүсгэн байгуулагч Жорж Сорос (531 сая ам.доллар) нар багтсан байна.

Түүнчлэн Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг ба түүний гэргий Присцилла Чан нар 400 сая ам.долларыг сайн үйлсийн ажилд зориулснаар уг жагсаалтад багтжээ. Хосуудын үүсгэн байгуулсан Chan Zuckerberg Initiative сан нь боловсрол, эрүүл мэнд ба шинжлэх ухааны судалгаанд түлхүү хөрөнгө оруулалт хийдэг байгаа.

цааш үзэх