Хайх

Гвинет Пэлтроу, Крис Мартин нарын охин 16 нас хүрлээ

Жүжигчин бүсгүй охиныхоо шинэ зургуудыг харууллаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр буюу тавдугаар сарын 14-нд жүжигчин Гвинет Пэлтроу болон Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин нарын охин Эппл 16 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Энэхүү онцгой өдрийг тохиолдуулан жүжигчин бүсгүй өөрийн Instagram хуудастаа охиныхоо зургуудыг нийтлэн, төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна.

"Чи бол зүрх сэтгэлийн минь гэрэл гэгээ, баяр баясгалан. Чи маш ухаалгаас гадна гайхалтай хошин шогийн мэдрэмжтэй. Чиний ээж байна гэдэг миний амьдралын хамгийн сайхан мөч. Би үдэш бүр чамтай ярилцаж, чиний бодол санаанд юу байгааг олж мэдэх дуртай. Хүссэн зүйлийнхээ төлөө шаргуу ажиллах тэвчээр, хариуцлага чамд бий. Ийм үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй залуу бүсгүйн ээж болсондоо өөрийгөө маш их азтайд тооцдог. Намайг сонгосонд баярлалаа. Энэ төрсөн өдрөө ийм нөхцөл байдалд өнгөрөөж байгаад харамсаж байгаа ч чи хэзээд бүхнээс хамгийн сайн сайхан зүйлсийг олж хардаг шүү дээ" гэж Гвинет Пэлтроу бичжээ.

Гвинет Пэлтроу болон Крис Мартин нар 2002 онд болзож эхлэн 2003 онд гэрлэсэн юм. Харин 2004 онд тэдний охин Эппл мэндэлсэн бөгөөд үүнээс хоёр жилийн дараа түүний дүү Моузес нь төрсөн билээ.

цааш үзэх