 
                                            Halloween: Гэр чимэглэх хялбар арга
Зугаатай
Бид энэ удаад удахгүй болох Хэллоуины баяраар гэртээ баярын уур амьсгал оруулах аргуудаас орууллаа
                                        
Та бүхэнд санал болгох эдгээр чимэглэлийг гэрийн нөхцөлд хялбар аргаар хийж болно. Гэртээ үдэшлэг зохиохдоо санаа авч зардал болон цагаа хэмнээрэй. Мөн Марта Стюартын албан ёсны сайтаар зочлон, Хэллоуины баяраар хүүхдээ бяцхан "мангас" болгох хувцасны санаа харж, зочдоо дайлах амттаны жор сонирхож болох юм.
Эдгээр чимэглэлийг хийхэд хайч, хар, улбар шар өнгийн хатуу цаас болон цавуу байхад л хангалттай. Хоолны ширээндээ бага зэрэг "аймар" төрх оруулах бол мөн л их зүйл шаардахгүй аж. Туршаад үзээрэй!















