Хайх

IKEA брэнд Токиод 10 м2 талбайтай жижиг орон сууцуудыг босгожээ

IKEA брэнд Токиод 10 м2 талбайтай жижиг орон сууцуудыг босгожээ

Сарын түрээсийн хураамж ердөө 1 ам.доллар

Text: Buro.Mongolia


IKEA брэндийн Япон дахь салбар Токио хотын төвд байрлах Шинжүкү дүүрэгт 10 м2 талбайтай “жижиг байрнууд”-г босгосон байна. Тус байрыг нэг сарын хугацаатайгаар түрээслэхэд 99 иен буюу ойролцоогоор 0.86 ам.доллар болох гэнэ.

Хүмүүс хөдөлгөөн ихтэй их хотын амьдрал руу улам татагдаж буй өнөө цагт хотуудын орон зай бүр ч хязгаарлагдмал болж байна. Тэр тусмаа 14 сая гаруй оршин суугчтай Токио хотод ганц хүний багтаамжтай капсул буудлууд алдаршиж байгаа бөгөөд IKEA брэндийн төлөөлөгчид энэхүү хэт их хүн амын асуудлыг шийдвэрлэхийн тулд “Tiny Homes” төслийг хэрэгжүүлжээ. Тэдний онцолсноор уг орон сууцууд нь маш жижиг талбайтай хэдий ч зочдод тав тухыг мэдрүүлэх гэнэ. 

Хэдий тус орон сууц нь ердөө 10 м2 талбайтай ч өндөр таазны ачаар хоёр давхарт хуваагдсан байна. Доод давхарт зочны өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө байрлах бол дээд давхарт унтлагын булан байх юм. Мөн тус орон сууцыг  өөрийн хэрэглээнд тааруулан тохируулж болох тавиур, ширээ, сандал, ухаалаг гэрэлтүүлэг, ор болж хувирдаг буйдан зэрэг эвхэж хэрэглэх боломжтой IKEA брэндийн эд зүйлсээр тохижуулжээ.  

“Tiny Homes” орон сууцыг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл түрээслэх боломжтой аж. 

IKEA брэнд Токиод 10 м2 талбайтай жижиг орон сууцуудыг босгожээ (фото 1)
IKEA брэнд Токиод 10 м2 талбайтай жижиг орон сууцуудыг босгожээ (фото 2)
IKEA брэнд Токиод 10 м2 талбайтай жижиг орон сууцуудыг босгожээ (фото 3)
IKEA брэнд Токиод 10 м2 талбайтай жижиг орон сууцуудыг босгожээ (фото 4)
IKEA брэнд Токиод 10 м2 талбайтай жижиг орон сууцуудыг босгожээ (фото 5)
IKEA брэнд Токиод 10 м2 талбайтай жижиг орон сууцуудыг босгожээ (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх