Хайх

Instagram сурталчилгааны орлогоороо Google-ийг гүйцнэ

Instagram сурталчилгааны орлогоороо Google-ийг гүйцнэ

Facebook ч давхар баяжна


Зураг:

2017 он гэхэд Instagram-ын сурталчилгаанаас олох орлогын хэмжээ Google болон Twitter-ийн нийлбэр дүнгээс давах болно

Google, Twitter, Instagram гурвын гар утасны сурталчилгааны орлогыг eMarketer-ийн шинжээчид харьцуулж үзээд энэ дүгнэлтэнд хүржээ. Өнгөрсөн жил Instagram Twitter-ийг гүйцэж түрүүлэн АНУ-ын хоёр дах томоохон олон нийтийн харилцааны сүлжээ болсон юм. Ажиглалтаар тэдний өсөлт тууштай нэмэгдэх хандлагатай байгаа ба энэ онд л гэхэд Instagram-д гар утсан дээрх сурталчилгаа нь 595 сая ам.долларын орлого авчрах төлөвтэй бол 2017 он гэхэд энэ дүн 2,8 тэрбум ам.доллар болтлоо өсөх магадлалтай юм байна. 

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар олон нийтийн сүлжээнүүдийн орлого өсөх болсон нь шинэчлэгдсэн үйлдлүүд бий болсонтой холбоотой гэнэ. Жишээ нь API-гаас сурталчилгаа худалдан авах мөн сайжруулсан төлөвлөлт, үр дүнгийн хэмжүүрүүд сурталчилгааны орлого нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм. 

цааш үзэх