Хайх

Канье Уэст IKEA-тай хамтрах уу?

Канье Уэст IKEA-тай хамтрах уу?

Зургаан хүний багтаамжтай ор

Text: Buro.Mongolia


Канье Уэст BBC Radio One-д өгсөн ярилцлагадаа IKEA брэндтэй хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл Каньед тус компаний зүгээс асар хурдан хугацаанд хариулт өгсөн байна

Энэ жилийн гуравдугаар сард Канье Уэст Шведийн өмнөд хэсгийн Эльмхульт хотод орших алдарт IKEA тавилгын дэлгүүрийн төв оффис руу очиж үзсэнийхээ дараа маш их гайхширснаа өөрийн Twitter хуудсанд илэрхийлсэн юм. Тэрээр "Өнөөдөр би IKEA-д очиж үзсэнээр маш их урам авлаа. Үнэхээр гайхалтай компани юм. Миний толгойд маш их боломж эргэлдэж байна..." гэж байсан билээ. Тэгвэл одоо Канье хоёр дах удаагаа тус брэндтэй хамтрах хүслээ илэрхийллээ. Тэр яг юу хийх гэж байна вэ гэж үү? Канье минимал загвартай оюутны байранд зориулсан тавилга хийх төлөвлөгөөтэй байна.

Тэрээр "Би IKEA-тай хамтарч, интерьер ба архитектурт зориулсан тавилга хийх ёстой" гэж хэлээд, цааш үргэлжлүүлэхдээ гуравдагч этгээдийн өмнөөс хэлж буй мэтээр "Йо, IKEA та бүхэн Каньед уран бүтээл хийх боломж олгооч, яагаад гэвэл би түүний хийсэн орыг, түүний хийсэн сандлыг хүсч байгааг чи мэдэж байгаа" гэсэн юм.

Үүүний хариуд албан ёсоор биш ч гэлээ Австрали дахь IKEA компани Facebook хуудсаараа дамжуулж түүнд хариулт өгчээ. Тэд Facebook хуудсандаа Каньетай хамтарч хийж болох анхны төслийнхөө зургийг тавьсан байна. Тодруулбал, тэд зургаан хүний багтаамжтай маш том ор хийх санал түүнд тавьж энэхүү орны зургийг ч дэлгэжээ. Энэхүү зургийн тайлбар дээр "Хөөе, Канье, бид чиний юу бүтээхийг дуртайяа хармаар байна. Бид чамайг алдартай болгож чадна шүү!" гэсэн байна.

Мэдээж энэхүү орны зураг нь сүүлийн үед асар их шуугиан тариад байгаа "Famous" клипийг илэрхийлж байгаа бололтой. Эргэн сануулахад, тус клипэнд нүцгэн Жорж Буш, Дональд Трамп, Анна Винтур, Рианна, Крис Браун, Ким Кардашьян, Канье Уэст, Эмбер Роуз, Тейлор Свифт, Кейтлин Женнер, Рэй Жей, Билл Косби нар нэг том орон дээр хэвтэж буйгаар гардаг.

цааш үзэх