Хайх

Коронавирусээс сэргийлэхийн тулд iPhone ухаалаг утсаа хэрхэн цэвэрлэхийг Apple зөвлөлөө

Коронавирусээс сэргийлэхийн тулд iPhone ухаалаг утсаа хэрхэн цэвэрлэхийг Apple зөвлөлөө

Таны ухаалаг утас суултуураас ч бохир гэдгийг мэдэх үү?

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани албан ёсны хуудастаа ухаалаг утсаа хэрхэн цэвэрлэх талаар зааварчилгаа байршуулжээ. Дэлхий даяар коронавирус тархаж, олон мянган хэрэглэгч төхөөрөмжөө хэрхэн халдваргүйжүүлэх талаар асууж байгаатай холбоотойгоор тэд энэхүү зааварчилгааг гаргасан байна.

Apple-ын мэдэгдсэнээр ухаалаг утсыг 70% изопропилийн спирттэй уусмалаар эсвэл Clorox ариутгалын цаасаар (салфетка) арчиж болно гэжээ. Гэвч ухаалаг утсыг шүршигч, аммиак, цонх цэвэрлэдэг бодис, устөрөгчийн хэт исэл буюу перекись, цайруулагч, шахсан агаар зэргээр цэвэрлэхийг хориглосон байна.

Ухаалаг утсаа халдваргүйжүүлэхийн тулд цэвэрлэгч салфеткаараа гар утасныхаа эх бие, дэлгэц, хажуу талууд, камер гээд гадаргууг бүхэлд нь арчиж цэвэрлэнэ. Мөн микрофон, динамик болон бусад оролт руу шингэн зүйл орохоос зайлсхийх хийх хэрэгтэй.

Түүнчлэн мэргэжилтнүүд савангийн уусмал ашиглаж болно гэж мэдэгдсэн байна. iPhone утсыг цоргоноос гоожиж буй усаар угаахыг зөвлөхгүй ч алчуурыг савангийн уусмалаар норгож төхөөрөмжийнхөө гадаргууг арчин цэвэрлэж болно.

Гар утасны гэрийг цэвэрлэхэд мөн л дээрх дүрмүүдийг хэрэгжүүлнэ. Зөвхөн арьсан гэрийг л цэвэрлэхийг огт зөвлөдөггүй. Учир нь ийм төрлийн гэрийг ямар нэгэн байдлаар ариутгах гэж оролдоход л арьсны бүтэц ба өнгөнд өөрчлөлт орж эхэлдэг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх