Хайх

Карл Лагерфельдийн тавилга болон хувийн эд зүйлс дуудлага худалдаагаар орно

Карл Лагерфельдийн тавилга болон хувийн эд зүйлс дуудлага худалдаагаар орно

Ховор боломж

Text: Buro.Mongolia


Sotheby's дуудлага худалдааны ордон домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдийн хэрэглэж байсан хувийн эд зүйлсийг дуудлага худалдаанд оролцуулахаар болсон байна. Тодруулбал, дизайнерын зарим гэрийн тавилга, урлагийн цуглуулга, интерьер чимэглэлийн бүтээлүүд гэх зэрэг эд зүйлсийг худалдаж авах ховор боломж тохиох юм. Нийтдээ зургаан сарын хугацаанд найман дуудлага худалдаа зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээнд Лагерфельдийн 1000 гаруй хувийн эд зүйлийг оролцуулахаар болжээ.

Түүнчлэн дуудлага худалдаагаар Rolls-Royce брэндийн гурван автомашин, дизайнерын өмсөх дуртай байсан 200 гаруй арьсан бээлий, Dior, Saint Laurent, Comme des Garçons, Maison Margiela болон мэдээжийн хэрэг Chanel ордны хувцсыг худалдаж авах боломжтой байна.

Лагерфельдийн тавилгын цуглуулгын үнэ ойролцоогоор 20,000-60,000 евро байх болно. Эдгээр тавилгуудыг Мартин Секели, Марк Ньюсон гэх зэрэг алдартай дизайнерууд урласан билээ. Харин бусад эд зүйлсийн үнийн дүнг хараахан зарлаагүй байгаа юм. Алдарт Карл Лагерфельдийн хувийн эд зүйлсийн анхны дуудлага худалдаа энэ оны арванхоёрдугаар сард хийгдэхээр товлогдож байгаа бөгөөд бусад дэлгэрэнгүй мэдээллийг Sotheby's-ийн албан ёсны вебсайтаас авна уу.

Карл Лагерфельдийн тавилга болон хувийн эд зүйлс дуудлага худалдаагаар орно (фото 1)

Эргэн сануулахад, саяхан Disney компани агуу загвар зохион бүтээгчийн тухай баримтат цуврал хийхээр төлөвлөж буйгаа зарласан билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх