Хайх

Карли Клосс програмчлалын сургалт явуулна

Карли Клосс програмчлалын сургалт явуулна

Охидод зориулж

Text: Б.Амина


Зураг:

Карли Класс охидод зориулсан програмчлалын зуны сургалтаа дахин нээх гэж байна

Модель Карли Клосс загварын тайзнаа алхан, брэндүүдийн сурталчилгааны зураг авалтад оролцохоос гадна мэдээлэл зүйн чиглэлийн сонирхолтой. Өнгөрсөн жил тэрээр боловсролын хөтөлбөрт анхаарлаа хандуулж, Flatiron School-тэй хамтран охидыг програмчлалын ур чадварт сургах цуврал лекц зохион байгуулж байжээ.

Тэрхүү өнгөрсөн жилийн сургалт маш амжилттай болсон тул Карли энэ жил дахин зуны сургалт зохион байгуулахаар шийдсэн байна. Сургалт хоёр долоо хоногийн хугацаанд Нью-Йорк, Лос-Анжелес болон Сент-Луис хотуудад явагдах бөгөөд 13-18 насны охид хамрагдах боломжтой юм. Түүний сургалтанд хамрагдах хүсэлтэй охидод зориулж тэтгэлэгт хөтөлбөр мөн зарлагдаад байгаа аж. Карли Клоссын сургалт болон тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг kodewithklossy.com албан ёсны сайтнаас авах боломжтой.

цааш үзэх