Хайх

Хунтайж Харри Барак Обамагаас ярилцлага авчээ

Хунтайж Харри Барак Обамагаас ярилцлага авчээ

Тэрээр экс ерөнхийлөгчөөс Кардашьян эгч дүүсийн хэн нь таалагддаг болохыг асуулаа

Text: Buro.Mongolia


Зураг:

BBC Radio 4 суваг дээр АНУ-ын хуучин ерөнхийлөгч Барак Обамагийн ярилцлага цацагдлаа. Хамгийн сонирхолтой нь энэхүү ярилцлагын асуултуудыг Их Британийн хунтайж Харри бэлтгэн асуусан юм.

Хунтайж Харригийн боловсруулсан асуултууд дунд маш нухацтай болон хөгжилтэй сэдвүүд багтсан байлаа. Жишээ нь Барак Обамад Ким ба Клоуи Кардашьян нарын хэн нь илүү таалагддаг талаар хунтайж асуусан байна. Тэгвэл Барак Обама энэхүү асуултанд хариулахаас түдгэлзжээ. 

Мөн түүнчлэн хунтайж Харри өөрийн сүйт бүсгүй Меган Марклын тоглосон "Suits" эсвэл "The Good Wife" цувралын аль нь илүү таалагддаг болохыг Барак Обамагаас асуухад, АНУ-ын хуучин ерөнхийлөгч шууд л эхний хариултыг сонгосон байна. Харин хунтайж Харри "Маш сайхан хариулт өглөө" гэж Обамаг магтжээ.

Эцэст нь Барак Обама өөрийн эхнэр Мишелийн тухай хунтайж Харритай ярилцсан байна. Тэрбээр Мишельтэй учирсан нь түүний хувьд маш том аз гэжээ. Мөн тэд одоо хүртэл маш сайн найзууд гэдгийг Барак Обама онцолсон юм.

Та ярилцлагын бүрэн эхийг эндээс үзэх боломжтой.

цааш үзэх