Хайх

Лондонд ногоон хүлэмжээр тохижуулсан байр түрээслэж байна

Лондонд ногоон хүлэмжээр тохижуулсан байр түрээслэж байна

Greenery

Text: Бюро 24/7


Зураг:

Pantone ба Airbnb компанийн хэрэгжүүлж буй шинэ төсөл

Airbnb вебсайт хүмүүст нэгэн өвөрмөц байр санал болгож байна. Тэд Pantone институттэй хамтарч "Greenery" гэх 2017 оны гол өнгөөр засч чимэглэсэн орон сууцыг түрээслүүлэхээр болжээ.

Уг байрны үүдний хаалгыг салат навчны ногоон өнгөөр будсан бол дотор нь хүмүүсийг жинхэнэ ногоон хүлэмж хүлээж байх аж. Орон сууцны талбайг бүхэлд нь ургамал, модоор бүрхжээ.

Энэхүү байранд саатахыг хүссэн хүмүүс Airbnb вебсайтыг ашиглан захиалгаа өгч болно. Шинэхэн ногооны өнгөтэй тус байранд буудаллахад нэг хоногийн 200 фунт стерлингийн үнэтэй юм байна.

цааш үзэх