Хайх

Мөрөөдлийн зүйл: Зөвхөн гэрлийн тусгалд \"нууц\" үгс харагддаг бөгжний цуглуулга

Мөрөөдлийн зүйл: Зөвхөн гэрлийн тусгалд "нууц" үгс харагддаг бөгжний цуглуулга

Орчин үеийн технологиор бүтээгдсэн хосгүй үнэт эдлэл

Text: Бюро 24/7


Зураг:

The Rayy брэнд алт, очир-эрдэнэ болон нарны гэрлийг ашиглан нэгэн өвөрмөц үнэт эдлэлийн цуглуулга урлажээ. Тэд Швейцар дахь Лозанны технологийн институтийн боловсруулсан тусгай технологийн тусламжтай нарны гэрлийн тусгалд нууц бичиг харагддаг "Pocket art performance" нэртэй бөгжний цуглуулга бүтээсэн байна.

Эдгээр бөгжнүүдийн гадаргуу нь гэрэл ойлгон тухайн мессежийг сүүдэр хэлбэрээр харуулдаг байна. Нэг ёсондоо тэд гэрэл, сүүдрээр тоглож "сийлбэрийг" ширээ, хана гээд хүссэн гадаргуу дээр уншигдах боломжтой байдлаар бүтээжээ. Энэхүү бөгж нь бүх төрлийн гэрлийн эх үүсвэрийг өөр дээрээ ойлгох чадвартай ч нарны гэрэлтэй хамгийн сайн харилцан үйлчилдэг болохыг зохион бүтээгчид онцолсон юм. Мөн бөгжийг худалдан авахдаа өөрийн хүссэн үгс эсвэл өгүүлбэрээ сонгон захиалж болно.

"Pocket art performance" цуглуулгад орсон бүх бөгж 18 каратын алтаар бүтээгдсэн бөгөөд шар, цагаан ба ягаан алтан өнгийн сонголттой. Түүнчлэн The Rayy брэнд зөвхөн байгальд ээлтэй аргаар олборлосон алт ашигладаг бол очир-эрдэнийг лабораторийн аргаар ургуулжээ.

Мөрөөдлийн зүйл: Зөвхөн гэрлийн тусгалд "нууц" үгс харагддаг бөгжний цуглуулга (фото 1)

Мөрөөдлийн зүйл: Зөвхөн гэрлийн тусгалд "нууц" үгс харагддаг бөгжний цуглуулга (фото 2)

Мөрөөдлийн зүйл: Зөвхөн гэрлийн тусгалд "нууц" үгс харагддаг бөгжний цуглуулга (фото 3)

Мөрөөдлийн зүйл: Зөвхөн гэрлийн тусгалд "нууц" үгс харагддаг бөгжний цуглуулга (фото 4)

Мөрөөдлийн зүйл: Зөвхөн гэрлийн тусгалд "нууц" үгс харагддаг бөгжний цуглуулга (фото 5)

Мөрөөдлийн зүйл: Зөвхөн гэрлийн тусгалд "нууц" үгс харагддаг бөгжний цуглуулга (фото 6)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх