Хайх

Мадрид хотод гудамжны кино театр байршуулжээ. Иргэд тагтнаасаа кино үзэж байна

Мадрид хотод гудамжны кино театр байршуулжээ. Иргэд тагтнаасаа кино үзэж байна

Тус хотын захиргаа тусгаарлалтад байгаа иргэдээ дэмжиж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Коронавирусын тархалттай холбоотойгоор Испанийн Мадрид хотын удирдлагууд гудамжинд зөөврийн кино театрууд байршуулжээ. Ингэснээр Испанийн нийслэл хотын оршин суугчид шууд тагтан дээрээсээ кино үзэх боломжтой болж байна. Хотын захиргаа энэ үйлдлээр дамжуулан удаан хугацааны турш тусгаарлагдаж буй иргэдээ дэмжихийг хүсжээ.

Том дэлгэцүүд суурилуулсан фургон автомашинууд үдэш бүр хотын дүүргүүдээр явж хүмүүст кино үзүүлж байгаа аж. Иргэд ингэж хамтдаа кино үзсэнээр ганцаардмал мэдрэхгүй байхын зэрэгцээ хөршүүдтэйгээ аюулгүй зайнаас цагийг өнгөрөөнө гэж тус хотын захиргаа үзжээ.

Дашрамд дурдахад өнөөдрийн байдлаар Испани улсад 247,122 коронавирусын тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс 25,264 хүн нас бараад байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх