Хайх

Модель Эмили Ратаковски анхны хүүхдээ хүлээж байна

Модель Эмили Ратаковски анхны хүүхдээ хүлээж байна

Хосууд шинэ гэр бүлийн гишүүнээ өлгийдөн авахад бэлэн болжээ

Text: Buro.Mongolia


Загвар өмсөгч, жүжигчин Эмили Ратаковски болон түүний нөхөр кино найруулагч Себастьян Бир-МакКлард нар анхны хүүхдээ хүлээж байна. Энэ талаар модель бүсгүй өөрийн Instagram хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлажээ. Мөн тэрээр жүжигчин, кино найруулагч Лина Данэмын бүтээсэн богино хэмжээний видеонд бие давхар үеийнхээ онцгой мөчүүдийг буулгасан байна.

Тэрээр мөн удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг олонд зарлах бодолгүй байгаа төдийгүй ирээдүйн хүүхэд нь 18 нас хүрээд өөрөө хэн болохыг шийдэхээс нааш түүнийг аль нэг хүйсэд хамруулахыг хүсэхгүй байгаагаа Vogue сэтгүүлд ярьжээ. Үүнээс гадна Эмили маш тайван, сониуч болсон гэдгээ дурдаж, хүүхдээ энэ ертөнцөд хөл тавихыг тэсэн ядан хүлээж байгаагаа онцолсон юм.

Эргэн сануулахад Эмили Ратаковски болон Себастьян Бир-МакКлард нар 2018 оны хоёрдугаар сард гэрлэлтээ батлуулсан билээ. Тухайн үед хосууд сүр дуулиантай хурим хийлгүй цөөн тооны зочидтой, жижиг хэмжээний нууц ёслол зохион байгуулсан бөгөөд сүйт бүсгүй амьдралынхаа энэхүү онцгой өдөр Zara брэндийн шаргал өнгөтэй хослолоор гоёсон байсан юм. Түүнийг яагаад цагаан өнгийн уламжлалт хуримын даашинз өмсөөгүйг эндээс уншаарай.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх