Хайх

Монгол дизайнеруудын загвараар дагнасан Гумуда концепт дэлгүүр нээгдлээ

Монгол дизайнеруудын загвараар дагнасан Гумуда концепт дэлгүүр нээгдлээ

Амжилт хүсье

Text: Ж.Чинбат


Монгол дизайнеруудын загваруудаас худалдан авах хүсэлтэй хүмүүс одоо ганцхан Гумуда концепц дэлгүүрт очиход хангалттай болох нь ээ. Учир нь тэнд дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 22 дизайнерын бэлэн хувцас худалдаалагдаж эхэллээ

Улаанбаатар хот, Сөүлийн гудамжинд Гумуда концепц дэлгүүр гэх шинэхэн газар нээгдлээ. Энд Хайрын хурим, Michel & Amazonka, Monalun, Урангоо Идэр, Монгол брэнд, Futuristic Type зэрэг маркуудын Монголд үйлдвэрлэгдсэн бэлэн хувцаснууд худалдаалагдаж байна. Энэхүү дэлгүүрийн гол концепц нь "Бахархалтайгаар Монголд бүтээсэн нэн орчин үеийн зүйлс"-ийг худалдаалах бөгөөд эхний ээлжинд хувцас загвар дээр төвлөрчээ. Цаашид электрон бараа, ном, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон зүйлээр өргөжих төлөвлөгөөтэй юм байна. 

"Гумуда гэдэг үг нь тэнгэрт ургадаг цэцгийн нэр гэж би анх зохиолч Б.Батрэгзэдмаагийн "Очир эрхшээгч" номоос уншиж байсан. Тэр номонд өгүүлснээр бол хорвоо дээр нэг Будда шиг гэгээн хүн төрөхөд тэнгэрт нэг Гумуда цэцэг дэлгэрдэг" хэмээн тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч Н.Хулан хэллээ. Тэрээр анх gumuda.mn гэх монгол дизайнеруудын хувцасаар төрөлжсөн блог хөтөлдөг байсан бөгөөд өнөөдөр ийнхүү концепц дэлгүүр болон өргөжиж байгаа аж. 

Дэлгүүрийн нээлтэнд нийт 22 дизайнерийн загвaрууд дэлгэгдсэн байсан ба хамгийн үнэтэй нь 1,2 сая төгрөгний үнэтэй Монгол брэнд, Хайрын хурим зэрэг брэндүүдийн хувцас байгаа бол хамгийн хямд үнэтэй нь 36 мянган төгрөгний үнэтэй богино ханцуйтай цамц байна.

Монгол дизайнеруудын загвараар дагнасан Гумуда концепт дэлгүүр нээгдлээ (фото 1)Монгол дизайнеруудын загвараар дагнасан Гумуда концепт дэлгүүр нээгдлээ (фото 2)Монгол дизайнеруудын загвараар дагнасан Гумуда концепт дэлгүүр нээгдлээ (фото 3)Монгол дизайнеруудын загвараар дагнасан Гумуда концепт дэлгүүр нээгдлээ (фото 4)Монгол дизайнеруудын загвараар дагнасан Гумуда концепт дэлгүүр нээгдлээ (фото 5)Монгол дизайнеруудын загвараар дагнасан Гумуда концепт дэлгүүр нээгдлээ (фото 6)Монгол дизайнеруудын загвараар дагнасан Гумуда концепт дэлгүүр нээгдлээ (фото 7)

цааш үзэх