Хайх

Орчин үеийн оффисын ажилтнуудад зориулсан \"тайвшралын бүхээг\" зохион бүтээгдлээ

Орчин үеийн оффисын ажилтнуудад зориулсан "тайвшралын бүхээг" зохион бүтээгдлээ

Дотор нь бясалгаж, бодлоо цэгцэлж, эрч хүчээ сэлбэж болно

Text: Бюро 24/7


Зураг:

Америкийн Room нэртэй старт-ап компани оффисын ажилтнуудад ажил дээрээ амрахад нь зориулж нэгэн сонирхолтой бүхээг зохион бүтээжээ. "Calm Booth" гэх нэртэй энэхүү бүхээг нь хүмүүст оффисоо орхилгүй амарч, түр завсарлага авч, бясалгах боломжийг олгох юм.

Зохион бүтээгчид энэхүү бүхээгийг стресс даван туулахад зориулан бүтээсэн бөгөөд дотор нь ажилтнуудад амарч, эрч хүчээ сэлбэхэд шаардлагатай гэсэн бүхий л зүйлсийг байршуулжээ. Гадна талаасаа уг бүтээл нь энгийн утасны бүхээгээс өөрцгүй харагдана. Харин дотор нь зөөлөн гэрэлтүүлэг, агааржуулах систем суулган өгсөн байна. Мөн дизайнерууд нийт 1088 ширхэг дахин боловсруулсан хуванцар савыг ашиглан бүтээсэн дуу чимээ тусгаарлагч суурилуулжээ.

Орчин үеийн оффисын ажилтнуудад зориулсан "тайвшралын бүхээг" зохион бүтээгдлээ (фото 1)

Орчин үеийн оффисын ажилтнуудад зориулсан "тайвшралын бүхээг" зохион бүтээгдлээ (фото 2)

Үүнээс гадна бүхээгт бясалгал хийж, бодлоо цэгцлэхэд туслах байгалийн дуу чимээ, дуу хөгжмийн цуглуулгууд, аудио программуудтай апп холбож өгсөн бол бясалгаж буй хүмүүст тусгайлан зориулж бүхээгийн хананд ой мод ба манантай өглөөг дүрсэлсэн нь сонирхолтой шийдэл болжээ.

Орчин үеийн оффисын ажилтнуудад зориулсан "тайвшралын бүхээг" зохион бүтээгдлээ (фото 3)

Орчин үеийн оффисын ажилтнуудад зориулсан "тайвшралын бүхээг" зохион бүтээгдлээ (фото 4)

Орчин үеийн оффисын ажилтнуудад зориулсан "тайвшралын бүхээг" зохион бүтээгдлээ (фото 5)

Орчин үеийн оффисын ажилтнуудад зориулсан "тайвшралын бүхээг" зохион бүтээгдлээ (фото 6)

Орчин үеийн оффисын ажилтнуудад зориулсан "тайвшралын бүхээг" зохион бүтээгдлээ (фото 7)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх