Хайх

\"Үргэлжлүүл, би сонсож байна\": Фаббинг гэж юу вэ?

"Үргэлжлүүл, би сонсож байна": Фаббинг гэж юу вэ?

Амьд харилцаа чухал

Text: Buro.Mongolia


Зураг:

Сэтгэл зүйчид олон нийтийн дунд судалгаа явуулж, хүмүүсийн харилцааны талаар нэгэн түгшүүртэй зүйлийг олж илрүүлжээ. Тодруулбал харилцаж буй хүнээ үл ойшоон гар утсаа оролдох зуршил нь сэтгэл зүйн асуудлуудыг илэрхийлдэг бөгөөд үүнийг фаббинг (phubbing) гэж нэрлэдэг болохыг Psychological Reports сэтгүүл нийтэлсэн байна.

Уг судалгааг Турк улсын Мардин Артуклу их сургуулийн олон нийтийн сэтгэл зүйч Наиф Эргун санаачилжээ. Тэрээр түүний зарим үйлчлүүлэгч нар сэтгэл зүйн эмчилгээний үеэр ч гар утаснаасаа салж чадахгүй байгааг олж анзаарснаар судалгаа хийх санаа түүнд төрсөн байна.

Тэрээр судалгаанд зориулан хоёр бүлэг хүмүүсийг цуглуулсан байна. Судалгаанд ухаалаг утсаа байнга харж, сошиал хуудаснуудаа тогтмол шалгаж, хүмүүстэй харилцаж байхдаа ч цахим шуудангаа шалгадаг 18-76 насны 576 сайн дурын хүн болон амьд харилцааны үеэр үл ойшоолттой тулгарч, "Үргэлжлүүл, би сонсож байна" гэх зэрэг үгс харилцагчаасаа сонсож байсан 18-58 насны 510 хүнийг хамруулжээ.

Судалгааны үр дүнд фаббинг нь таагүй хандлагыг илэрхийлээд зогсохгүй сэтгэл гутрал, түгшүүр, өөртөө итгэлгүй байдал зэрэг сэтгэл зүйн асуудлуудыг давхар илтгэж байдгийг судлаачид мэдэгдсэн юм.

Үүний зэрэгцээ эрдэмтэд ганцаардлыг ухаалаг утсаа тогтмол шалгах зуршилтай холбож чадаагүй байна. Үүнийг тэд олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид бодит болон виртуал харилцааны ялгааг олж харж чаддаггүй гэдэгтэй холбон тайлбарлажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх