Хайх

Сэдфишинг: Олон нийтийн сүлжээнд хэт илэн далангүй зүйлс бичих хандлага залуусын дунд дэлгэрч байна

Сэдфишинг: Олон нийтийн сүлжээнд хэт илэн далангүй зүйлс бичих хандлага залуусын дунд дэлгэрч байна

Найзтайгаа ярилцахын оронд Facebook-д сэтгэлээ уудлах нь

Text: Бюро 24/7


Зураг:

Сүүлийн үед найздаа сэтгэлээ уудлан тайвшрахын оронд олон нийтийн сүлжээнд гомдоллох хандлага залуусын дунд дэлгэрэх болжээ. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс Facebook пост, Instagram Stories эсвэл Twitter "жиргээгээр" дамжуулан өдөр бүр сөрөг өнгө аястай постууд оруулдаг бол өөр нэг хэсэг нь хувийн амьдралынхаа талаар хэт илэн далангүй зүйлсийг өчиж байгаа юм. Аль ч тохиолдолд хүмүүс өөрийн мэдэлгүй эсвэл зориудаар бусдаас сэтгэлийн дэм хүсдэг бөгөөд үүнийг сэдфишинг (sadfishing) хэмээн нэрлэж байна.

Интернетийн эрин үед дэлгэрч буй энэхүү шинэ хандлагыг хамгийн анх i-D сэтгүүл олж анзаарчээ. Энэхүү нэршлийг анх Их Британийн сэтгэл зүйн эрүүл мэнд судалдаг Digital Awareness UK байгууллага 2019 онд зохиосон болохыг тус сэтгүүл онцолсон байна.

Судлаачдын мэдэгдэж буйгаар сэдфишинг нь хоёр янзын үр дагавартай гэнэ. Нэг талаас асуудлаа илэн далангүй хуваалцах нь хүмүүст хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад тусалдаг гэжээ. Нөгөөтээгүүр зарим тохиолдолд хүмүүс хүссэн дэмжлэгээ авахын оронд эсрэгээрээ "бусдын анхаарлыг өөртөө татахыг хичээдэг" хэмээн шүүмжлэлд өртөн, дээрэлхүүлэх шалтгаан болдгийг өсвөр насныхны дунд хийсэн судалгаагаар тогтоосон байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх