Хайх

Шинэ судалгаа: Шинэ мянганыхны 25% нь огт найзгүй

Шинэ судалгаа: Шинэ мянганыхны 25% нь огт найзгүй

Мөн 27% нь тэдэнд найз хэрэггүй гэдэгт итгэлтэй байна

Text: Бюро 24/7


Зураг:

Өнөөдөр бид 23-38 насны залуусыг шинэ мянганыхан хэмээн тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл карьераа эхлүүлж, гэр бүл төлөвлөж (эсвэл аль хэдийнэ гэр бүлтэй болсон) ажил, амьдрал нь ид өрнөж байгаа залуус. Тэгвэл саяхан YouGov интернет компани өөрсдийн хийсэн судалгааны үр дүнд үндэслэн, шинэ мянганыхныг хамгийн ганцаардмал үеийнхэн гэж тодорхойлжээ.

Тодруулбал АНУ-д хийсэн уг судалгаанд 18-аас дээш насны 1,200 залуус оролцсон бөгөөд судалгаанд хамрагдагсдын 30% нь ихэвчлэн эсвэл цаг үргэлж өөрийгөө ганцаардмал мэдэрдэг хэмээн хуваалцсан байна. Энэ нь бусад үеийнхэнтэй харьцуулахад асар өндөр үзүүлэлт юм. Мөн тэдний дөрөвний нэг буюу 25% нь ямар ч найз нөхөдгүй бол 22% дотны найзгүй, харин 30% нь сайн найзгүй хэмээн мэдэгджээ.

Шинэ мянганыханд найз нөхөдтэй болоход саад болдог хүчин зүйлсийн дунд ичимхий зан, хобби болон сонирхол байхгүй гэх мэт шалтгаанууд багтсан байна. Үүний зэрэгцээ судалгаанд хамрагдсан залуусын 27% нь тэдэнд огт найз нөхөд хэрэггүй хэмээн онцолжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх