
Skibidi, Delulu зэрэг Gen Z, Alpha үеийн шинэ үгс Cambridge толь бичигт албан ёсоор нэмэгджээ
Англи хэл нь дэлхий дахины өргөн ашиглагддаг хэл төдийгүй хэл шинжлэл, утга уран зохиол, цаашлаад шинэ үгсийн санг тэлэхээр, академик орчинд хөгжөөд зогсохгүй, TikTok, YouTube зэрэг нийгмийн сүлжээнд төрөн гарч буй тренд үг хэллэгийг ч мөн шинжлэх ухааны өнцгөөс судалж эхэлжээ. Үүний нэг тод жишээ нь Cambridge толь бичиг онлайн хувилбартаа skibidi, delulu зэрэг Gen Z болон Alpha үеийнхний хамгийн түгээмэл хэрэглэдэг эд зүйлийн оноосон нэр үгсийг нийтдээ 6,000 гаруй шинэ үг хэллэгийн хамт албан ёсоор нэмжээ. Энэ нь цахим соёл англи хэлний хөгжилд хэр хүчтэй нөлөө үзүүлж буйг тодорхой харуулж байна.
Skibidi гэдэг нь YouTube-ийн алдарт Skibidi Toilet цувралаас үүдэлтэй бөгөөд заримдаа “гоё”, “муу” гэсэн эсрэг утгаар, эсвэл бүр огтхон ч тодорхой утгагүйгээр, зүгээр л хошигнол болгон ашиглагддаг. Харин Delulu нь “Delusional” буюу бодит бус, хийсвэр зүйлд итгэх гэсэн үгийн товчлол. Нийгмийн сүлжээнд өөрийгөө хөгжилтэйгөөр шоглох, мөрөөдөлдөө автсан байдлыг илэрхийлэхдээ өргөн хэрэглэдэг юм.




Түүнчлэн шинэчлэлд tradwife (уламжлалт гэрийн эзэгтэйн амьдралын хэв маяг), red flag (харилцааны анхааруулга шинж), work wife (ажлын газрын хамгийн ойр хамтрагч) зэрэг нийгмийн соёл, харилцааны өөрчлөлтийг илтгэх үгс багтжээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт