Хайх

Технологийн салбарын хамгийн чинээлэг хүмүүс тодорлоо

Технологийн салбарын хамгийн чинээлэг хүмүүс тодорлоо

Forbes сэтгүүлийн рейтинг

Text: Г.Тэмүүлэн


Өчигдөр Forbes сэтгүүл уламжлал ёсоор технологийн салбарын хамгийн чинээлэг 100 хүнийг нэрлэсэн байна. Энэ удаагийн рейтингийг өдгөө 61 настай, Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс дахин тэргүүллээ. Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 84,5 тэрбум доллараар үнэлжээ. Жагсаалтын хоёрдугаар байранд Amazon компанийн тэргүүн Жефф Безос 81,7 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр бичигдсэн байна. Тэрээр саяхан хэсэг хугацаанд дэлхийн хамгийн баян хүн байж үзсэнийг та санаж байгаа биз ээ. Түүний араас Facebook олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч Марк Цукерберг (69,6 тэрбум доллар) орсон байна.

Технологийн салбарын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад Хятадын Alibaba компанийн эзэн Жек Ма, Google компанийн үүсгэн байгуулагчид Ларри Пейж ба Сергей Брин нар багтжээ. Харин технологийн салбарын хамгийн залуу тэрбумтнаар Snapchat аппын үүсгэн байгуулагч, 27 настай Эван Шпигель тодорсон байна.

цааш үзэх