Хайх

Туршилт: Instagram нийт долоон улсад \"like\"-ны тоог харуулахаа болилоо

Туршилт: Instagram нийт долоон улсад "like"-ны тоог харуулахаа болилоо

Тухайн пост хэдэн хүнд таалагдсан нь хамаагүй харин доторх контентын агуулга чухал

Text: Бюро 24/7


Зураг:

Итали, Канад, Ирланд, Япон, Бразил, Австрали, Шинэ Зеланд гэсэн орнуудад Instagram олон нийтийн сүлжээ туршилтын журмаар постны "like" болон видеоны үзэгчдийн тоог нууж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл одоо дээрх улс орнуудад зарим хэрэглэгчид бусдын пост хэдэн "like" цуглуулсныг олж харах боломжгүй болж байгаа юм. Гэхдээ тухайн контентыг нийтэлсэн эзэнд түүний постын "like" харагдах юм.

Instagram ийнхүү шинэ горим нэвтрүүлэх болсон шалтгаан нь сүүлийн үед хэрэглэгчид тус олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж буй контентын агуулгад бус харин "like"-ны тоонд анхаарал хандуулах болсонтой холбоотой гэжээ.

Энэ дашрамд дурдахад Youtube ирээдүйд томоохон сувгуудын дагагчдын тоог харуулахгүй байх шийдвэр гаргахаа мэдэгдсэн бол Twitter өмнө нь "like" болон "ретвит"-ийн тоо харагддаггүй олон нийтийн сүлжээний шинэ хувилбарыг туршиж байсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх