Хайх

Улс төр дэх хамгийн өгөөмөр технологийн гүрнүүд

Улс төр дэх хамгийн өгөөмөр технологийн гүрнүүд

Улс төр ба технологи

Text: Б.Амина


АНУ-д сүүлийн хэдэн сонгуулийн явцад технологийн салбар улс төрийн гол тоглогч болж, түүний нөлөө хурдацтай өссөөр байгаа билээ

Center for Responsive Politics байгууллагын мэдээллэснээр Цахиурын хөндий 2012 оны сонгуульд 64 сая доллар оруулсан нь газрын тос болон байгалийн хийн салбараас бусад салбарын хамгийн их хандив оруулсны хоёрдугаарт орж байсан. Тэд АНУ-ын сүүлийн хоёр ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөгийн явцад 109 сая долларын хандив өгчээ.

Үүний дагуу Forbes сэтгүүл 2016 оны сонгуулийн мөчлөгт технологийн ямар гүрэн, хэдэн долларын хандив оруулсан талаар нийтлэсэн байна. Тэд зөвхөн "Цахиурын хөндий"-гөөр хязгаарлалгүй, технологийн тэрбумтнуудыг сонгожээ. Жагсаалтын нэгдүгээрт Oracle компанийн 45,7 тэрбумын хөрөнгөтэй Ларри Эллисон 3,046,500 долларын хандив, хоёрдугаарт Intersystems Филлип Рагон 410,000 доллар, гуравдугаар байранд Perot Systems-ийн Росс Перот 273,000 долларын хандив оруулснаар оржээ. Жагсаалтад мөн Facebook, Netflix, Amazon, Tesla, Twitter зэрэг 35 технологийн агуу гүрнүүд хандивласан хөрөнгийнхөө эрэмбээр багтсан байна.

 

цааш үзэх