Хайх

Under Armour брэнд сансрын жуулчдын өмсгөлийг бүтээлээ

250,000 ам.долларын үнэтэй сансрын аялалд зориулсан өмсгөл

Text: Бюро 24/7


Сансрын аяллын Virgin Galactic компанийн өмсгөл үйлдвэрлэгчээр сонгогдсон Under Armour брэнд сансарт аялагчдад зориулсан анхны цуглуулгаа танилцууллаа. Уг цуглуулгыг бүтээх явцад нисгэгч, сансрын хөлөг онгоцны инженер, анагаахын мэргэжилтэн зэрэг олон салбарын мэргэжилтнүүд ажилласан байна. "Virgin Galactic компани бидэнд сансрын аялал жуулчлалд зориулсан хувцас бүтээх гайхалтай боломжийг олголоо. Энэхүү төслийн гол цөм нь инновацид суурилсан бa Under Armour дахь шилдэг болон шинэ технологиудыг ашиглaн сансрын өмсгөл бүтээлээ" хэмээн Under Armour брэндийн гүйцэтгэх захирал Кевин Плэнк онцолсон юм.

Сонирхуулахад Английн бизнес эрхлэгч Ричард Брэнсоний үүсгэн байгуулсан Virgin Galactic компани далайн түвшнээс дээш 90 км-ийн өндөрт хөөрч, хамгийн ойр тойрог замд орон хэсэг хугацаанд жингүйдлийг мэдрэх аяллыг санал болгодог билээ. Нэг хоногийн турш үргэлжлэх аяллын үнэ 250,000 ам.доллар ба аялалд гарахаар 600 гаруй хүн бүртгүүлээд байна.

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх