Хайх

Back to school: Мультивитамины тусламжтай дархлаагаа дэмжицгээе

Back to school: Мультивитамины тусламжтай дархлаагаа дэмжицгээе

Text: Д.Марал


Халдвараас сэргийлж, дархлаагаа дэмжих шилдэг арга бол байгалийн гаралтай аминдэм тогтмол хэрэглэх юм.

Өнөө үед хүмүүсийн оюун ухаан, ур чадвар асар хурдтай хөгжин дэвшиж байгаа ч бие организмын хувьд өдөр тутмын завгүй амьдрал, орчин тойрны бохирдол, цаг агаарын тогтворгүй байдал зэргээс үүдэн стресст орох нь элбэг болсон билээ. Жишээлбэл яг одоо сэрүү татсан намрын улирал ойртож байгаагаас гадна хүүхэд багачууд маань удахгүй сургууль, цэцэрлэгтээ явж эхлэх тул ачаалал нэмэгдэн ядарч, аливаа халдварт өвчинд өртөмтгий болох магадлалтай байна. Энэхүү улирал солигдох үед хэрэв бага насныхан хоол хүнснээсээ аминдэмээ бүрэн авч чадахгүй эсвэл аминдэмийн дутагдалд орсон тохиолдолд хоол боловсруулах болон мэдрэлийн системийн үйл ажиллагаа нь хямарч энэ нь хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг билээ. Мөн зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч бас өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнснээсээ өөрт хэрэгцээтэй аминдэмээ хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Тэгвэл эдгээр бүх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд NaturesPlus брэнд гэр бүлийн бүх гишүүдэд мөн бүх насныханд зориулагдсан, эрүүл орц, найрлагатай мультивитаминуудыг санал болгож байна.

Мультивитамин гэж юу вэ?

Хүний ​​бие өөрөө дотроосоо үйлдвэрлэдэггүй шимт бодисуудыг агуулсан төрөл бүрийн хэрэгцээт аминдэм, эрдэс бодистой бүтээгдэхүүнийг мультивитамин гэж нэрлэдэг билээ. Мультивитаминыг хоол хүнстэй хамт хэрэглэвэл зохистой бөгөөд уг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь бидний дархлааны системийг бүрэн ажиллуулж, халдвараас хамгаалах чадвартай байдаг.

Намрын улирал бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Сэтгэлзүйн байдалд өөрчлөлт орох

Намрын улиралд олон хүмүүсийн сэтгэлзүйн байдал өөрчлөгдөж, амархан ядарч, цочромтгой болж, эрч хүчээ алдах нь элбэг болдог. Ихэнх тохиолдолд уг тогтворгүй байдлын шалтгаан нь улирлын чанартай гиповитаминоз эсвэл авитаминоз гэж нэрлэгддэг бие махбод дахь витамины төвшин буурсантай холбоотой байдаг. Бие махбодын дотор аминдэм бүрмөсөн дутагдахыг авитаминоз, харин биед хоол хүнсний хамт аминдэм орж байвч шаардлагатай хэмжээг бүрэн хангаж чадахгүйгээс аминдэм дутагдахыг гиповитаминоз гэж нэрлэдэг. Аминдэмийн дутагдал нь ихэнхдээ үс уналт, арьс болон хумсны чанар муудах зэрэг таагүй шинж тэмдгээр илэрдэг байна. 

  • Архаг хууч өвчин хүндрэх

Намрын улиралд төрөл бүрийн архаг хууч өвчтэй хүмүүсийн биеийн байдал огцом мууддаг. Ихэнх тохиолдолд дотрын, мэдрэлийн, зүрх судасны, эмэгтэйчүүдийн өвчин хүндэрдэг байна. Хүмүүс архаг гастрит буюу ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, шархлаа, хүзүүний шохойжилт зэрэг зовиуртай эмнэлгийн байгууллагуудад ханддаг.

  • Улирлын чанартай цочмог өвчин үүсэх

Гадаах болон доторх температурын эрс хэлбэлзэл, сэрүүн цаг агаар нь үрэвсэл үүсгэж, амьсгалын замын цочмог вируст халдвар, үрэвсэлт мэдрэлийн өвчин, шээс бэлгийн тогтолцооны өвчин зэрэг эмгэгүүд үүсэхэд нөлөөлдөг. Улирал солигдох үе нь өөр бусад өвчин үүсэхэд нөлөөлдөг ч дээр дурдсан асуудлууд бусадтай харьцуулахад илүү түгээмэл байдаг. Харин аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хангалттай шим тэжээллэг хоол хүнс, аминдэм, эрдэс бодисыг бүрэн авч чадсанаар бид дархлаагаа дэмжиж чадах юм. 

Тэгвэл ямар мультивитамин хэрэглэх вэ?

Насанд хүрэгчдэд дээр дурдсан эмгэгүүдээс урьдчилан сэргийлэхэд нь туслах, мөн ерөнхий эрүүл мэнд, эрч хүч, тамир тэнхээ, зүрхний үйл ажиллагаа, бодисын солилцоог дэмжих дараах мультивитаминуудыг санал болгож байна. Эдгээр мультивитаминууд нь өөртөө 13 төрлийн аминдэм, 7 төрлийн эрдэс, 1,000 мг ногоо жимсний баяжмалыг агуулдаг юм. 

Garden – Men’s once daily multi vitamin, 119,900₮

Эрэгтэйчүүдэд зориулж дараах орцуудыг нэмэлтээр агуулсан:

Back to school: Мультивитамины тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 1)
  • Pumpkin Seed буюу хулууны үр нь түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмжих, цусан дахь сахар болон ханаагүй өөх тосыг бууруулах, үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг үйлчилгээтэй.
  • Tomato буюу улаан лооль нь маш хүчтэй хэт исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй ба энэ нь бодисын солилцооны эмгэгүүдээс болон хавдраас урьдчилан сэргийлдэг.
  • Turmeric буюу куркума ургамал нь үрэвслийн эсрэг, элэг хоргүйжүүлэх, тархины үйл ажиллагааг сайжруулах, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
  • Pomegranate буюу анар жимс нь түрүү булчирхайн хавдраас урьдчилан сэргийлэх, бэлэг эрхтний хөвчрөлтийг сайжруулах, цусны даралтыг тэнцвэржүүлэх, үе мөчний үрэвслийн эсрэг үйлчлэлтэй.

Garden – Women’s once daily multi vitamin, 119,900₮

Эмэгтэйчүүдэд зориулж дараах орцуудыг нэмэлтээр агуулсан:

  • Maca нь бэлгийн дур хүслийг нэмэгдүүлж, биеийн эрч хүчийг сэргээж, өндгөн эсийн боловсруулалтыг сайжруулж, хэт исэлдэлтийн эсрэг, цэвэршилтийн процессыг сааруулна.
  • Cranberry буюу цангис нь хэт исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, бөөр шээсний замын халдвараас урьдчилан сэргийлдэг.
  • Flax нь арьс, үс, хумсны тэжээл болно.
  • Fenugreek нь үрэвслийн эсрэг, арьсны нөхөн төлжилтийг дэмжих, үсний ургалтыг дэмжих, хоолны дуршил сэргээх, сарын тэмдгээс үүдэлтэй өвдөлтийг бууруулах үйлчилгээтэй.
Back to school: Мультивитамины тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 2)

Хүүхдүүд болон өсвөр насныханд ямар мультивитамин тохирох вэ?

Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй энэ үед ялангуяа хүүхэд багачууд дотроосоо эрч хүч авч, дархлаагаа дэмжих нэн шаардлагатай хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Мөн өсвөр насныхан маань бие бялдрын хувьд эрчимтэй өсөж байгаа тул булчингийн хөгжил, тархины үйл ажиллагаагаа дэмжих аминдэмийг сонгох нь тэдэнд ач тустай байх билээ. Сануулахад, нас насанд нь тохирсон нэмэлт аминдэмийг хэрэглэх нь хүүхэд эрүүл саруул өсөж торниход тустай юм.

Source of Life: Powerteen for him and her and both, 89,900₮

Back to school: Мультивитамины тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 3)

Power Teen нь өсвөр насны охид, хөвгүүдэд тусгайлан зориулж зохион бүтээгдсэн олон төрлийн аминдэм, эрдэс бодис бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Энэхүү аминдэм нь 250 мг кальци, 50 мг өндөр энергийн В –ийн төрлийн витаминууд болон тусгайлан гарган авсан ногоон өнгийн хүнсний ногоонуудын иж бүрдэл бөгөөд уух бүрт шим тэжээлээр хангах юм.


Animal Parade Children’s chewable multivitamin, 75,900-119,900₮

Хүүхдүүдийн хайртай амьтдын дүрстэй, байгалийн жимсний амттай, зажилдаг энэхүү витамин нь эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ өгөхийг хүсдэг шим тэжээлийг бүрэн орлоно. Хоёрхон шахмал нь хүүхдийн хоногийн хэрэгцээт олон төрлийн шим тэжээлийг, ялангуяа A, C, D, E, B12, B6 витамин болон бусад витаминуудын хэрэгцээг 100 хувь хангадаг. Мөн тус аминдэм нь ногоон замаг, лууван, брокколи, бүхэл бор будаа, бууцай зэрэг эрүүл мэндэд тустай бүх төрлийн бүхэл хоол хүнс, чухал ашигт нэгдлүүдийг агуулдаг байна.

Back to school: Мультивитамины тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 4)

Animal Parade Gold Children’s chewable multivitamin, 75,900₮

Back to school: Мультивитамины тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 5)

Уг мультивитамин нь өөртөө 16 төрлийн аминдэм, 8 төрлийн эрдэс бодис, ашигтай бактери буюу пробиотик агуулсан бөгөөд буудай соёолжны бэлдмэл, лууван, брокколи, бууцай, болон бүхэл үрийн бор будааны орцтой. Байгалийн гаралтай бүхэл хүнсийг шим тэжээлийн бодистой тэнцвэртэйгээр нийцүүлэн найруулснаараа таны хүүхдийн өдөрт авах хэмжээний хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бүрдүүлж байгаа юм.


Animal Parade D3 chewable vitamin, 60,900₮

Интоор жимсний амт, найрлагатай тул хүүхэд дуртай зажлан иддэг. Хүүхдэд хамгийн хэрэгтэй, хамгийн сайн Д3 аминдэм юм!

Back to school: Мультивитамины тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 6)

Animal Parade chewable Vitamin C, 75,900₮

Back to school: Мультивитамины тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 7)

Animal Parade витамин С болон бүхэл хүнсний баяжмал (усан үзмийн үр, үхрийн нүд, манго ба папайя, хан боргоцой жимс) биофлаваноид агуулсан. Витамин С нь хүний биеийн эд эсүүдийн эрүүл өсөлт хөгжилт, мөн эргэн өөрийгөө шинэчлэх, засварлах бүх процесст оролцдог хүнсний нэмэлт юм. Харин биофлаваноид нь антиоксидант болон гадны хорт бодисыг саармагжуулах, харшлаас сэргийлэх зэрэг олон ач холбогдолтой.

NaturesPlus брэндийн бүтээгдэхүүнүүд юугаараа онцлог вэ?

1972 оноос үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй тус АНУ-ын брэнд нь байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг юм. NaturesPlus-ийн бүтээгдэхүүнүүд чанарын хувьд олон улсын стандартад нийцэж, одоогоор дэлхийн 130 оронд өөрийн бүтээгдэхүүнээ албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна. Түүнчлэн NaturesPlus өөрийн гэсэн чанарын лабораторитой бөгөөд тус лабораториор баталгаа авч гарсан 1,200 гаруй төрлийн байгалийн гаралтай аминдэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дэлхий өнцөг булан бүрт хүмүүсийн амьдралын эрүүл орших боломжийг дэмжин борлуулагдсаар байна.

NaturesPlus-ийн аминдэмүүд нь:

  • Байгалийн гаралтай олон төрлийн ургамал, ногоо, жимс агуулсан
  • Генийн өөрчлөлтөд ороогүй түүхий эдээр үйлдвэрлэгдсэн
  • Цавуулаггүй /цардуул/
  • Өнгө, амт оруулагчгүй, будагч бодисгүй
  • Үр тариа, сүү, шар буурцгийн найрлагагүй
  • Нөөшлөгч бодисгүй
  • Харшил төрүүлэгч бодис агуулаагүй
  • Малын гаралтай түүхий эд агуулаагүй тул Веган, вежетериан буюу цагаан, ногоон хоолтон хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

“Бид Монгол улсынхаа хүн амын, ялангуяа ирээдүй хойч болсон залуу үе, хүүхдүүддээ зориулан олон улсын стандартад нийцсэн, эрдэс бодис бүхий биологийн идэвхит бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалж хүн амын эрүүл амьдралын хэв маягт бага ч болов эерэг хувь нэмэр оруулахын төлөө ажилладаг” хэмээн NaturesPlus Mongolia-ийн хамт олон хуваалцсан юм.

Хаяг: Энхтайвны гүүрний баруун талд, Дунд голын зам дагуу, Нарны хороолол руу орох уулзвар дээр байрлах Агро төвийн 7 давхарт (СU-тэй барилга)

Борлуулах цэгүүд:

Интермэд эмнэлгийн 1 давхарт эмийн сан

Нарны зам дагуу Лада төвийн 4 давхарт MD health care эмнэлэгт

Хан-Уул Емарт 2 давхар CentralPharm эмийн сан

U-Pharm Салбар 1: Хүүхдийн 100 орбита эмнэлгийн замын эсрэг талд эмийн сан

U-Pharm Салбар 2: Шангри-Ла худалдааны төв B1 давхарт эмийн сан 

Захиалгын утас: 77004401

Вебсайт

Shoppy

BabyStore

MonPay market

Facebook хуудас

Instagram хуудас

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх