Хайх

Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ

Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ

Мэргэжлийн мото спортын тамирчдын санал болгож буй брэнд

Text: Д.Марал


Дэлхийд чансаагаараа тэргүүлэгч Ducati брэнд нь зөвхөн мэргэжлийн мото спортын тамирчид төдийгүй хурд, техникийн өндөр үзүүлэлт, чанартай хийц, гоёмсог дизайныг эрхэмлэдэг мотоцикл сонирхогчдын тэргүүн сонголт болсоор байна. Брэд Питт, Киану Ривз, Том Круз, Юэн Макгрегор зэрэг Холливүүдийн оддын хэрэглээ болоод удаж байгаа энэхүү брэнд нь анх тэртээ 1926 онд Италийн Болонья хотод үүсгэн байгуулагдсан ба спорт болон энгийн гэсэн арав гаруй төрлийн мотоцикл үйлдвэрлэж, шуугиан дагуулсан спортын амжилтууд, шинэлэг технологи, инженерчлэлийн гайхамшиг болон дахин давтагдашгүй дизайны шийдлүүдээрээ мотоциклын зах зээлд тэргүүн байр суурийг эзэлдэг билээ. Уг брэндийн мотоциклууд MotoGP, Superbike зэрэг нэр хүндтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон шагнал цуглуулдгаас гадна тансаг, спортлог чанарыг нэгтгэн, орон орны хэрэглэгчдийн анхаарлыг татсаар байна. 

Ducati брэндийн мотоцикл болон дагалдах хэрэгслүүд дэлхийн 90 гаруй улсад албан ёсны эрхтэйгээр худалдаалагддаг ба 2021 онд гэхэд л 60 мянга орчим мотоцикл борлуулжээ. Тэгвэл нэгэн баяртай мэдээ дуулгахад, аяны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн шилдэг брэндүүдийг оруулж ирдэг TIC 4X4 & Outdoor компани нь саяхнаас алдарт Ducati брэндийн мотоциклуудыг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргэж эхэллээ.


Дэвшилтэт технологи


Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 1)

“Чамин тансаг хийц, хүчин чадал, итгэл” гэх Ducati-гийн уриа нь мотоцикл бүрийг бүтээх бүх үе шатад нь нэвт шингэсэн байдаг бөгөөд технологи, инженерчлэлийн дэвшлийг эд анги бүрд нь суулган, шинэ түвшинд хүргэж чаддагт брэндийн мөн чанар оршдог. Тухайлбал, Ducati-гийн томоохон амжилтуудын нэг болох Desmodromic гэх хөдөлгүүрийн механизм нь анх 1958 онд зах зээлд нэвтэрсэн даруйдаа хамгийн хүчирхэг, аюулгүй, дэвшилтэт технологиор тодорч, улам сайжирсаар одоо брэндийн хамгийн сүүлийн үеийн загварын мотоциклуудад тоноглогдсон байдаг. Сонирхуулахад, 1960-аад онд Ducati брэнд Scrambler, Apollo гэх тухайн үед байгаагүй шинэлэг хүрээ болон бэхэлгээтэй, 100 морины хүчин чадалтай, дөрвөн цилиндрийн хөдөлгүүртэй загваруудаа толилуулж, түүхэнд бичигдэж байсан удаатай. Мөн 70-аад оны 450 GT, SuperSport 750, 750 GT зэрэг салхинаас хурдан спорт загварууд нь олон уралдаанд тэргүүн байр эзэлж эхэлснээр Ducati гэх нэр мото уралдааны салшгүй нэгэн хэсэг нь болсон юм.


Хэзээ ч хуучиршгүй спорт дизайн


Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 9)
Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 10)
Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 11)

Италичууд гоо зүйн нарийн мэдрэмжтэйгээс гадна деталь бүрийг нэг бүрчлэн, хамгийн өндөр чанартайгаар гүйцэтгэдэг уламжлалтай учраас Ducati брэнд нь мөн бүтээгдэхүүнүүддээ өндөр чанар, үндэсний онцлог, олон тооны судалгаа зэргийг шингээж, уламжлал болон орчин үеийн трендүүдийг тусгасан модерн мотоцикл туурвидаг билээ. Хэрэглэгчдэдээ илүү тав тухтай, тансаг мэдрэмж өгөх үүднээс дизайнерууд нь биед эвтэйхэн зөөлөн суудал, эргономик хийц, маневр хийхэд хялбар жолоо, сүүлийн үеийн технологи бүхий хянах самбар, мэдрэгчтэй дэлгэц, өндөр чанарын LED гэрэл, харц булаам өнгөлөг дизайн, сүрлэг спорт хэв маягийг нэг дор цогцлоож чаджээ. 


Бүх төрлийн замыг даван туулна


Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 12)

Ямар ч нөхцөлд замыг тань дардан байлгаж чадах Ducati брэндийн мотоциклууд техник үзүүлэлтээрээ үргэлж нэгт явдаг тул тэмцээн уралдаанд болон өдөр тутамд тохиромжтой байхын сацуу адреналин мэдрүүлэх аяллын найдвартай хамтрагч тань болж чадна гэдэгт итгэлтэй байж болно. Мотоциклуудын техник үзүүлэлттэй доорх хэсгээс илүү дэлгэрэнгүй танилцаарай. 


Хамгийн эрэлттэй загварууд 


Monster

Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 13)
Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 14)

Нэрэндээ төгс тохирсон энэхүү мотоцикл нь мото спортын тамирчдын хамгийн дуртай загваруудын нэг билээ. Monster загвар нь 937 см.куб багтаамж бүхий хоёр цилиндртэй L хэлбэрийн Testastretta 11° гэх хөдөлгүүртэй ба 111 морины хүчин чадалтай. Тус мотоциклын мушгих дээд хүч нь 93 ньютон-метр ба 0-100 км/цаг хурд авахад ердөө 3.21 секунд зарцуулах бөгөөд дээд хурд нь 254 км/цаг байна. Мөн урд хэсгийн хүрээ нь бат бөх хөнгөн цагаан материалаар хийгдсэн ч нийт 166 кг жинтэй тул удирдахад хялбар байдаг ба хурдны зам, уралдаанд тохиромжтой загвар юм.

DesertX

Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 15)

21 инчийн урд, 18 инчийн хойд дугуйгаар тоноглогдсон DesertX мотоцикл нь элсэн цөлд ч асуудалгүй давхина. DesertX мотоцикл 937 см.куб багтаамж бүхий 90 градусын, хоёр цилиндртэй L хэлбэрийн Testastretta 11° хөдөлгүүртэй ба 110 морины хүчин чадалтай. Мөн мушгих хүч нь 92 нм бол дээд хурд нь 209 км/цаг байна.

Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 16)

Diavel 1260S

Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 17)
Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 18)

Сүрлэг хийцтэй, байж болох хамгийн хурдан мотоцикл гэгддэг Diavel загвар нь дөрвөн цилиндр бүхий V4 Granturismo хөдөлгүүрээр ажилладаг ба 168 морины хүчин чадалтай. Мушгих хүч нь 126 нм, 0-100 км/цаг хүрэх хурдатгал нь 2.89 секунд бөгөөд дээд хурд нь 272 км/цаг аж.

Multistrada

Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 19)

Ducati брэндийн нэрийн хуудас болсон уг төрөл нь таван загварын мотоциклоос бүрддэг. Multistrada V2 загварыг бүхий л нөхцөлд унахад тохиромжтойгоос гадна өөрийн эргономик дизайн, илүү хүчирхэг бөгөөд тансаг байдлаараа хэрэглэгчдийг байлдан дагуулсаар байна. 937 см.куб багтаамж бүхий хоёр цилиндртэй L хэлбэрийн Testastretta 11° хөдөлгүүртэй ба 113 морины хүчин чадалтай. Дээд мушгих хүч нь 94 нм ба 0-100 км/цаг хурд авах хурдатгал нь 3.31 секунд бөгөөд дээд хурд нь 182 км/цаг байна.

Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 20)

Эдгээр болон бусад загваруудтай Ducati Mongolia дэлгүүрээс танилцаарай. Одоогоор мотоциклууд бэлэн зарагдаж байгаа ч Ducati брэнд албан ёсны нээлтээ 2023 оны дөрөвдүгээр сард буюу мото спортын улирал эхлэхтэй зэрэгцэн хийхээр төлөвлөж байна.

Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 21)

Тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэгч Ducati брэнд Монголд орж ирлээ (фото 22)

Ducati Mongolia

Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Ducati Mongolia Showroom (Газрын зураг дээр хараx)

Утас: 70104599

Facebook: Ducati Mongolia

Instagram: @ducatimongoliaofficial

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх