Хайх

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе

Өнөө үеийн хамгийн зөв, эрүүл шийдвэр

Text: Д.Марал


Хүүхэд багачууд болон насанд хүрэгчдэд нэн хэрэгцээтэй аминдэм, кальци зэргийг зохистой тунгаар агуулсан амттай, хэрэглэхэд хялбар, мөн хамгийн гол нь эрүүл орц найрлагатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бид оллоо.

Орчин үеийн хүнсний сонголт, хэрэглээ, өдөр тутмын завгүй амьдралын хэв маяг, эргэн тойрны бохирдол, цаг агаарын тогтворгүй байдал, мөн цаашлаад улам л газар авч буй Ковид-19 цар тахал зэрэг хүчин зүйлс нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна. Үүний зэрэгцээ бидний хоол тэжээлээс авбал зохих шимт тэжээлийн бодисууд шаардлага хангахгүйн улмаас аминдэм, эрдэс бодисуудын дутагдал үүсч, улмаар дархлаа суларч элдэв өвчлөлд өртөмтгий болж байгааг хоол зүйч болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд ярьсаар ирсэн билээ. Ялангуяа хүүхдийн өсөлт, шүд, ясны бат бөх байдалд хамгийн их нөлөө үзүүлдэг кальцийг хүүхэд багачууд маань ердийн хоол, хүнснээс хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгаа бөгөөд энэ нь ноцтой асуудлуудын нэг болж байна. Тэгвэл эдгээр бүх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Монос компани гэр бүлийн бүх гишүүдэд, мөн бүх насныханд зориулагдсан, биед дутагдаж буй хэрэгцээтэй элементүүдийг нөхөх үүрэгтэй Японы алдарт Сенобик нэмэлт тэжээлийг санал болгож байна.


НЭМЭЛТ ТЭЖЭЭЛИЙН АЧ ТУС


Эрдэс бодис, аминдэмийн хүний биед хэрэгцээтэй хэмжээ нь уураг, нүүрс ус, өөх тос зэрэг макро тэжээлтэй харьцуулахад бага байдаг ч тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь асар их болохыг олон тооны судалгаагаар баталсан байдаг. Тиймээс нэгэнт өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнснээсээ хангалттай хэмжээгээр хэрэгцээтэй эрдсүүдээ авч чадахгүй байгаа тул төмөр, кальци, натри болон бусад шаардлагатай аминдэмүүдийн агуулгатай нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүнүүд хэрэглэснээр дархлаагаа дэмжиж, халдвар болон бусад өвчнөөс сэргийлэх боломжтой юм. НҮБ-ын Хүүхдийн Сангийн явуулсан хамгийн сүүлийн судалгааны дагуу Монголд хүүхдүүдийн 27% цус багадалттай, 28% төмөр, 61% Д аминдэм, 10% А аминдэмийн дутагдалтай болох нь тогтоогджээ. Харин насанд хүрэгчдийн дунд Д аминдэмийн дутагдал хамгийн түгээмэл бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийн 75%, эрэгтэйчүүдийн 40% нь тус ангилалд багтдаг гэнэ. Энэхүү тоо баримтыг авч үзвэл манай нийт хүн амын багагүй хувь нь аминдэмийн дутагдалтай байгаа юм.

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 1)

Сенобик нэмэлт тэжээлийг хоёроос дээш насны хүүхдүүдэд хэрэглүүлэхэд тохиромжтой бөгөөд энэ нь өсөлтийг дэмжиж, эрүүл саруул өсөж торниход чухал үүрэг гүйцэтгэдэг кальцийн баялаг агууламжтай. Мөн эрдэс бодис, шим тэжээл агуулсан нэмэлт тэжээл нь эрүүл найрлагатай тул хүний биед огт хор хөнөөлгүй бөгөөд өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл ээжүүд, насанд хүрэгчид, өндөр настангууд гээд бүх насныхан хэрэглэж болдог давуу талтай билээ.


ТЭГВЭЛ ЯМАР НЭМЭЛТ ТЭЖЭЭЛ ХЭРЭГЛЭХ ВЭ?


Senobic Plus 

Энэхүү тэжээлийн бүх төрөл нь яг ижилхэн хэмжээгээр аминдэм агуулсан тул хүүхдийг өндөр болгохдоо ч мөн адил үйлчилнэ. Тиймээс өөрт таалагдах амтыг сонгох боломжтой бөгөөд сонголтоо хийж чадахгүй байгаа бол нэг удаагийн савлагаатайг нь амтлаад үзээрэй. Мөн тус бүр нь багахан өөрийн гэсэн онцлогтой байдаг тул сонголтоо хийхдээ үүнийг нь харгалзан үзэхийг зөвлөж байна.

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 2)

Какаоны амттай

Огт хурц үнэргүй, зөөлөн какаоны амттай Сенобик нэмэлт тэжээл нь бусад төрлүүдээсээ хамгийн их борлуулалттай, орон орны хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн юм. Антиоксидант төрлийн бодис болох полифенолын өндөр агууламжтай тул дааврын үйл ажиллагааг дэмжинэ. Халуун болон хүйтэн сүүнд найруулж хэрэглэхэд тохиромжтой.

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 3)

Тарагны амттай

Өег байдаг тул өглөөний цай болон зууш хэлбэрээр хэрэглэхэд тохиромжтой. Сүүн хүчлийн бактери буюу пробиотик агуулсан тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна. Хүйтэн сүүнд найруулж хэрэглэнэ.

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 4)

Гадилын амттай

Хоолны дуршил сайжруулдгаас гадна жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой амттай. Хүйтэн сүүнд найруулж хэрэглэхэд тохиромжтой. Өдөрт 12 гр хэрэглэснээр хоёр мянган мг уураг авах боломжтой юм. Булчингийн масс нэмэх гэж байгаа үед хамгийн тохиромжтой.

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 5)

Гүзээлзгэнийн амттай

С аминдэмийн өндөр агууламжтай тул дархлааг маш сайн дэмжинэ. Энэхүү тэжээл нь бага зэрэг исгэлэн, амтат гүзээлзгэнэ жимсээр баялаг бөгөөд хүүхэд багачуудын хамгийн дуртай төрлөөр тодроод байна. Хүйтэн сүүнд найруулж хэрэглэхэд тохиромжтой.

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 6)

Кофены амттай

Полифенол антиоксидант агуулсан тул энэхүү төрөл нь бодисын солилцоонд чухал нөлөө үзүүлнэ. Хүйтэн болон халуун сүүнд найруулж хэрэглэхэд тохиромжтой.


Хэрэглэх заавар

Энгийн сүүтэй найруулж хэрэглэнэ. Гүзээлзгэнэ, гадил, тарагны амттай тэжээлийг зөвхөн хүйтэн сүүтэй хэрэглэхэд тохиромжтой байдаг. Харин какао, кофены амттай тэжээлийг халуун болон хүйтэн сүүтэй хэрэглэж болно. Өдөрт сенобик нунтгаас 12 гр буюу гурван цайны халбага хэрэглэнэ.

  1. 12 гр нунтгаа аяганд хийнэ.
  2. Дээрээс нь 150 мл сүү нэмж, сайтар хутгана. Ингээд л таны амтат тэжээлийн ундаа бэлэн боллоо.

Senobic Water

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 7)

Нимбэгийн амттай

Шингэний дутагдалд орсон болон идэвхтэй дасгал хөдөлгөөний үед хэрэглэхэд тохиромжтой гипотоник ус. Цэвэр усанд найруулж хэрэглэнэ. Алдагдсан эрдэс бодис, кальциа нөхөхийн хажуугаар амны цангаа тайлах чадвартай гэдгээрээ онцлог. Өдөрт нэг удаа нэг литр усанд найруулж хэрэглэнэ.

Senobic Bar

Какаоны амттай

Гурваас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хэрэглэхэд тохиромжтой ашигтай амттан. Өглөөний цай эсвэл өдрийн цагаар зууш хэлбэрээр хэрэглэхэд төмөр, кальци, Д, В аминдэмийг нөхнө. Мөн ачаалал ихтэй үед хэрэглэснээр эрч хүчээр цэнэглэгдэж, толгой сэргэх болно гэдгийг Японы эмч нар онцолж байна. Мөн тэдний онцолж буйгаар энэхүү амттан нь шим тэжээлийг зохистой хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүн гэнэ.

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 8)

СЕНОБИК НЭМЭЛТ ТЭЖЭЭЛИЙН ГОЛ ОРЦУУД


Кальци

Хүүхэд багачуудын хувьд дасгал хөдөлгөөн, эрүүл нойр, шим тэжээл зэрэг нь өсөлтөд чухал ач холбогдолтой байдаг. Үүнээс гадна яс, шүдний бүтцийн дийлэнх хувийг эзэлж, хатуу бөгөөд бат бөх байдлыг нь хангахад оролцдог кальци нь өсөж буй хүүхдэд зайлшгүй шаардлагатай билээ. Кальци цус бүлэгнэлтээс сэргийлэх, зүрхний хэмнэлийг зохицуулах, булчингийн агшилт сулралтыг хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул үүнийг бүх насныхан тогтмол хэрэглэж байх нь зүйтэй юм.

Төмөр

Төмөр нь цусан дахь хэрэгцээт улаан эсийг бий болгодог. Төмөр дутагдсан тохиолдолд хурдан ядарч сульдах, арьс цонхийх, гар болон хөл үргэлж хүйтэн байх, цээжээр өвдөх, зүрхний цохилт хурдсах эсвэл амьсгал давчдах зэрэг олон сөрөг шинж тэмдгүүд илэрдэг.

Д витамин

Д аминдэмийн гүйцэтгэдэг гол үүрэг нь цусан дахь фосфор болон кальцийг хэвийн хэмжээнд байлгахад оршдог ба бие организмд хоол хүнснээс кальци шингээж авахад тусалснаар ясны эрүүл мэндийг дэмжин, илүү бат бөх болгодог онцлогтой. Түүнчлэн сүүлийн үеийн олон тооны судалгаагаар Д аминдэм нь дархлаа дэмжиж, халдварт өвчнөөс сэргийлэх чадвартай юм.

С витамин

С аминдэм нь дархлаа дэмжих, биеийг хоргүйжүүлэх болон олон төрлийн антиоксидант үйлдэлтэй хамгийн шилдэг аминдэм юм. Мөн С витамин нь ясны эд, зөөлөн эд, улаан эсийн үүсэлд нөлөөлөхөөс гадна хүүхдийн судасны уян чанарт нөлөөлдөг. Харин тус төрлийн аминдэм дутагдахад нойргүйдэл үүсэх, хоолны дур муудах, арьс өнгөө алдах, яс хэврэг болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

К2 витамин

Цусыг бүлэгнэхэд оролцдог уургийг нийлэгжүүлж, цус алдагдлыг зогсооход чухал үүрэгтэй К2 бүлгийн витамин нь мөн артерийн судасны хатуурал болон Алцгеймерийн өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх чадвартай.

Ясны пептид

Энэ нь ясны өсөлтөд шаардлагатай тэжээлийг агуулсан өндөгний шараас гаргаж авсан пептид юм. Кальцитай хамт хэрэглэх үед кальцийн үйлчилгээ ихэсдэг нь судалгаагаар батлагдсан байна. Ясны бүтцэд дараах байдлаар нөлөөлдөг:

  • Өсөлт
  • Нягтрал
  • Хүч чадал

Тахианы өндөг 21 хоногийн турш дулаацсаны дараа дэгдээхий болж хувирдаг гэсэн үндэслэлээр өндөг нь амьдралд шаардлагатай бүх эрдэс бодис, шим тэжээлийг өөртөө агуулдаг болохыг олж мэдсэнээр энэ орцыг нээн илрүүлжээ. 

Олигомил пептид

Олигомил пептид нь сүүний уургаас гаралтай кальцийг шимэгдүүлэхэд тустай онцгой пептид юм. Хүний бие рүү орсон кальцийг юуны түрүүнд хүчил ялгаруулж уусган, нарийн гэдсэнд кальцийн ион болгон хувиргадаг байна. 


МЭРГЭЖЛИЙН ХООЛ ЗҮЙЧИЙН САНАЛ БОЛГОЖ БУЙ ОРЦУУД


Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 9)
Б.Аззаяа, мэргэжлийн хоол зүйч

"Эслэгийн баялаг агууламжтай овьёос болон маалингын үр нь хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Харин эдгээр орцууд дээр өндөр кальцийн агууламжтай Senobic Plus нэмэхэд энэ нь маш шим тэжээлтэй, эрүүл өглөөний цай болно".

Овьёос

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 10)

Орц:

  • 60 гр овьёос
  • тал х.х. маалингын үр
  • 1 чимх cinnamon
  • 1 х.х. тарагны амттай Senobic Plus
  • 200 мл цэвэр ус
  • 50 мл сүү
  • дурын хэмжээгээр үзэм

Хийх жор:

  1. Саванд цэвэр ус хийнэ. Дээрээс нь овьёос нэмж, үе үе халбагаар хутгана.
  2. Овьёос буцалсны дараа cinnamon нэмнэ.
  3. Дээрээс нь тарагны амттай Senobic Plus тэжээлийг нэмэх хэрэгтэй.
  4. Тэжээлээ нэмсний дараа шууд сүү хийж, сайтар хутгана.
  5. Каш өтгөн, аль эсвэл шингэн байх эсэхийг та өөрөө шийдээрэй.
  6. Бэлэн болсон овьёосыг аяганд таваглаж, маалингын үр болон үзмээр чимэглэнэ. 
  7. Ингээд кальци, аминдэм, эслэгээр баялаг өглөөний цай бэлэн боллоо. Амтархан зооглоорой!

"Эрүүл амттан идэнгээ кальци, Д, С аминдэмийг зэрэг авах боломжтой жорыг хүргэж байна".

Гүзээлзгэнэтэй шейк

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 11)

Орц:

  • 250 гр кешью самрыг нэг шөнө усанд дэвтээсэн байх хэрэгтэй
  • цэвэр ус
  • дурын хэмжээгээр гүзээлзгэнэ
  • дурын хэмжээгээр ойн жимс
  • 1 х.х. гүзээлзгэнийн амттай Senobic Plus
  • 1 стакан whipping cream
  • бага зэрэг зөөхий нэмж болно
  • бага зэрэг cinnamoт

Хийх жор:

  1. Дэвтээсэн кешью самрыг холигч машинд хийж, дээрээс нь ус нэмнэ. Усны хэмжээ самраас хоёр дахин их байх хэрэгтэй гэдгийг санаарай.
  2. Холигч машинаар холино. Ингээд кешью самрын сүү бэлэн болно.
  3. Дээрээс нь бусад орцуудаа хийж, сайтар холино.
  4. Whipping cream болон гүзээлзгэнээр чимэглэнэ. 
  5. Эрүүл орц, олон төрлийн аминдэм агуулсан шейк бэлэн боллоо.

СЕНОБИК НЭМЭЛТ ТЭЖЭЭЛ БУСАД ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭС ЮУГААР ОНЦЛОГ ВЭ?


Японы Роото эмийн үйлдвэр нь 120 жилийн турш эм болон эмчилгээний хосгүй технологи болон ноу-хау бүтээгдэхүүнүүд зохион бүтээсээр ирсэн. Эдгээр туршлагын ихэнх нь Сенобик нэмэлт тэжээлд ашиглагддаг ба Роото компани чанарын хатуу хяналт, шалгалтын стандартын дагуу ажилладаг гэдгээрээ онцлог юм. Японд 100 гаруй хүүхдийн эмч нарын дунд явуулсан санал асуулгын үр дүнд нийт эмч нарын 92% нь Сенобик тэжээлийг өндрөөр үнэлж, үүнийг бүх насны хүмүүст тогтмол хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Түүнчлэн Роото-ийн судалгааны хүрээлэн ясны өсөлт, хөгжил, бат бөх байдлыг олон жилийн турш судалсны үндсэн дээр “Кальцийн Big Mix” гэх тусгай найрлагыг анх удаа гаргаж авсан юм. Өдөр тутамдаа авах хэрэгцээт кальци, витамин Д, С, К2, төмөр зэрэг эрдэс бодис, аминдэмээс гадна Сенобик-д агуулагдах хэрэгцээт найрлагыг биед бүрэн шимэгдүүлэхийн тулд нэмэлтээр ясны пептид болон олигомил орцуудыг багтаажээ. Сенобик тэжээлийн ачаар өдөрт авах хэрэгцээт эрдэс бодис, аминдэмийг хангалттай хэмжээнд авч чадах юм. 

Яг одооноос эхлэн нэмэлт тэжээлийн тусламжтай дархлаагаа дэмжицгээе (фото 12)

Senobic Mongolia

Утас: 80010070

Facebook хуудасSenobic Mongolia

Instagram хуудас: @senobicmongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх