Жүжигчин Г.Ундармаа хэрхэн гэртээ үргэлж тайван, аз жаргалтай уур амьсгал бүрдүүлдэг вэ?
Монголын кино болон тайзны урлагийн хөгжилд багагүй хувь нэмрээ оруулж буй жүжигчин, продюсер, найруулагч Гончигийн Ундармаа өөрийн амьдралын хэв маяг, уран бүтээл, мөн үнэлшгүй олон сайн үйлсээрээ бидний талархлыг хүлээсэн нэгэн билээ. Залуучуудын хувьд гагцхүү зөв үлгэр дууриалал болж чадсан тэрээр бүтээсэн дүр бүрээ амилуулж, цуцашгүй ур чадваруудаараа танигдаж, U Film Уран Бүтээлийн Нэгдэл болон U Stage театрыг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл үзэгчдийн таашаалд хүрсэн олон тооны кино, жүжгийн тоглолтууд толилуулсаар байна. Мөн тэрээр өөрийн YouTube сувгаа идэвхтэй хөтөлж, өдөр тутмын амьдрал, гэр бүл, аялал, кино бүтээх үйл явцаас хуваалцахын зэрэгцээ саяхнаас шинэхэн булан эхлүүлж, улмаар Монголын хамгийн тав тухтай, гоёмсог интерьер дизайны шийдэлтэй оффис, гэр болон үйлдвэрүүдээр зочлон үзэгчдэдээ хүргэдэг юм. Тэгвэл саяхан Г.Ундармаа энэхүү булангаараа KitchenAll үндэсний тавилга үйлдвэрлэгч компанийн төв үйлдвэрээр зочилж, уг байгууллагын үйл ажиллагаатай илүү дотно танилцахын сацуу үзэгчдэдээ тавилга бүтэж буй үйл явцаас харуулсан юм. Жүжигчин бүсгүй гэрийн болон оффисын дотоод засалд маш их ач холбогдол өгдөг ба чанартай хийц эрхэмлэж, эрүүл мэндэд хоргүй материал ашиглан тавилга урладаг газруудаас сонголтоо хийхийг зорьдог гэнэ. Тиймдээ ч Г.Ундармаа дэлхийн жишигт нийцсэн чанар стандартын дагуу гэрийн болон оффисын тавилга үйлдвэрлэдэг KitchenAll брэндийг BURO.-гийн уншигчдад санал болгож байна.
Гэрийн дотоод засалд тав тухтай хэв маяг зонхилсоор байна
Орон орны интерьер дизайнерууд хэрэглэгчдийн тав тухтай байдлыг чухалчилдаг хандлага нь цаашид ч мөн адил үргэлжлэх төлөвтэй байна. “Хэрэглэгчид дулаан мэдрэмж төрүүлсэн, сэтгэл зүйг нь тогтвортой байлгах дизайныг мэргэжилтнүүдээс шаардаж байгаа нь одоо ч, ирээдүйд ч хэвээр байх болно” хэмээн Лос Анжелес хотын Maison Trouvaille интерьер дизайны компанийн үүсгэн байгуулагч Эрик Гарсиа онцолсон удаатай. Мөн сүүлийн жилүүдэд хүмүүс гэрийнхээ бүхий л булан, тохойг зөвхөн сайхан тохижуулахаас гадна амьдралд хэрэгцээтэй байлгахыг хүсдэг болсон билээ. Энэхүү хэрэгцээн дээр тулгуурлан KitchenAll тавилгын брэнд бүтээгдэхүүнийхээ дизайн төдийгүй практикал байдал дээр онцгой анхаардаг байна. Харин гэрийн тавилгын материалын хувьд цэвэр байгалийн гаралтай мод болон чулуун элементүүд эрэлттэй байсаар байх юм.
Тэгвэл гал тогооны тавилга сонгохдоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Гал тогоонд бид дийлэнх цагаа өнгөрүүлдэг бөгөөд энд амттай зоог бэлтгэхээс эхлээд хайртай дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж, хамгийн аз жаргалтай мөчүүдийг үддэг билээ. Үүнтэй зэрэгцээд гал тогоо бол бидний хувьд хамгийн их үйл явц өрнөж буй, бүтээлч орон зай болж хувираад байна. Харин аливаа уран бүтээлийг туурвихад орчны уур амьсгал хамгаас чухал тул бид хоол бэлтгэхэд урам зориг өгөх, шинэлэг зүйлс турших сэдэл өгөх, гоёмсог эд зүйлсээр гал тогооныхоо интерьерийг сэргээхийг санал болгож байна. Гал тогооны тавилга сонгохдоо юуны өмнө гэрийнхээ ерөнхий дизайныг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв та гэртээ илүү дутуу детальгүй, тав тухтай байдлыг эрхэмлэдэг прованс стилийн хэв маягийг бүрдүүлэхийг хүсвэл байгалийн бор, шаргал өнгийн гал тогооны тавилга сонгохыг зөвлөж байна. Минимализм, футуризм интерьерийн чиглэлүүд илүү таалагддаг бол саарал, шаргал өнгийн чулуун тавцантай, мөн цагаан болон хар өнгийн модон тавилгууд тохиромжтой байх болно. Харин гэртээ модерн хэв маяг оруулахыг хүсвэл мод, гантиг, арьс зэрэг байгалийн элементүүд агуулсан материалууд болон ногоон, бор, шаргал, оюу зэрэг байгалийн өнгөнүүдийг хослуулж амар амгалан мэдрэмжийг бүрдүүлэх тавилга сонгоорой. Түүнчлэн гал тогоо байрлах орчин тойрныг сайтар хэмжиж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аван тавилгаа U, L эсвэл өөр хэлбэртэй болгох эсэхээ шийдэх нь чухал юм. KitchenAll брэнд хэрэглэгчдийн ажлыг хялбарчилж, хэрэгтэй бүхий л зөвлөгөөг өгч, жижиг деталь бүрийг нь тооцоолон мөрөөдлийн тавилгыг нь бүтээдгээрээ онцлог.
KitchenAll брэнд
Гал тогооны тавилга, шүүгээ үйлдвэрлэлийн чиглэлээр төрөлжсөн уг компани нь 20 гаруй жил үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд мод болон модон хавтан боловсруулах Герман, Итали улсын бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг иж бүрнээр нь Монголд анх удаа нэвтрүүлсэн юм. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний хувьд зөвхөн гал тогооны тавилга болон хувцасны шүүгээгээр хязгаарлагдахгүй бусад оффисын болон гэр ахуйн бүх төрлийн тавилгыг үйлдвэрлэдэг байна.
Чанартай материал
Гэрийн тавилгын чанар, эдэлгээ, хийц, материал зэрэг нь гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Тиймээс KitchenAll брэндийн хамт олон хэрэглэгчдэдээ зориулж биед харшлахгүй, гандаж элэгдэхгүй, гадны нөхцөл байдалд тэсвэртэй, мөн удаан хугацааны турш эдлэх боломжтой тавилгуудыг олон жилийн туршлага, судалгаанд үндэслэн чанартай материалуудаар урлан хүргэхийг зорьдог юм. Мөн энэхүү брэнд байгальд ээлтэй үйлдвэрлэл болон тогтвортой байдлыг эрхэмлэн, ямар ч хортой бодис агуулаагүй, орчин тойронд хор хөнөөл учруулахгүй органик тавилгууд урладаг.
Мод
Уг брэнд нь хатаасан царс болон интоорын модыг АНУ, Грек улсаас оруулж ирэн, хэрэглэгчдэдээ цэвэр эко тавилгыг санал болгодог. Түүнчлэн Италийн "Венеер" буюу модон хуулгыг нарийн технологийн дагуу боловсруулан илүү бат бөх, эдэлгээ сайтай материал болгон ашигладаг юм.
Чулуу
Энэтхэг, Бразил улсаас олборлосон олон улсын эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуйн шаардлагыг хангасан “NFS” сертификаттай чулуунуудыг тавцан хийхэд ашигладаг. Байгалийн болон 90%-ийн хатуулгатай сайжруулсан кварц чулуунуудын 30 гаруй өнгөний сонголттой. Эдгээр чулуунуудыг ашиглан бүтсэн тавцангууд нь бактери үржүүлэхгүй, уур чийгээс хамгаалагдсан, бат бөх, цэвэрлэгээний бодист тэсвэртэй, өнгөө алддаггүй, халуунд тэсвэртэй гээд олон давуу талтай байдаг.
Тухайн гэрийн интерьерт төгс зохицох дизайн
Тавилгын загвараар салбартаа тэргүүлэгч дизайнеруудын бүрэлдэхүүнтэй баг захиалагчдын хүсэл, сонирхол дээр суурилан зөвлөгөө өгч, мэргэжлийн програм ашиглан зураг гаргадаг. Захиалагч Монголын гал тогооны тавилга болон хувцасны шүүгээгээр төрөлжсөн хамгийн том шоурүм дэлгүүр дээрээс 60 гаруй гал тогооны тавилгын загвартай танилцаж сонголтоо хийх боломжтой. Мөн материалууд нь 130 гаруй өнгөний сонголттой тул захиалагчдын хүссэн загвар, материалаар гоёмсог тавилга бий болох боломжтой юм.
Аюулгүй байдлыг хангасан шийдэл
Тус брэнд нь тавилгаа бүтээхдээ хүний биед хоргүй, дотор хэрэглээнд ашиглах зориулалттай Австрийн Egger компанийн хавтангаар хийдэг. Уг хавтан нь олон улсад хэрэглэгддэг Е1 стандарт буюу дээд зэрэглэлийн, аюулгүй бүтээгдэхүүнд тооцогддог юм. Мөн KitchenAll брэнд нь тавилгын ил гарахгүй хэсэгт ч ирмэг хуулга наадаг байна. Ингэснээр тавилгыг ус чийгээс хамгаалж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжийг устгаж, эдэлгээг уртасгадаг.
KitchenAll
Хаяг: ХУД, Мишээл Экспо төвийн баруун талд
Facebook: KitchenAll - Үндэсний тавилга үйлдвэрлэгч
Instagram: @kitchenall_mongolia
Утас: 77008080