Хайх

“Пёнчан 2018” Олимпийн наадамд 17 настай сноубордын тамирчин алтан медаль хүртлээ

“Пёнчан 2018” Олимпийн наадамд 17 настай сноубордын тамирчин алтан медаль хүртлээ

Клоуи Ким дэлхийн спортын ертөнцөд шуугиан тарьж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өвлийн Олимпийн XXIII наадам Өмнөд Солонгос улсын Пёнчан хотод 2018 оны хоёрдугаар сарын 9-нд албан ёсоор нээлтээ хийж, дэлхийн 92 орны тамирчид спортын 15 төрөлд өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл хэдхэн цагийн өмнө буюу Пёнчан 2018 Олимпийн наадмын дөрөв дэх өдөр спортын ертөнцөд шинэ супер од төрөн гарч ирээд байна. Тодруулбал өдгөө 17 настай АНУ-ын тамирчин Клоуи Ким сноубордын эмэгтэйчүүдийн "halfpipe" төрөлд 98,25 оноо аван бараг төгс гүйцэтгэлийг үзүүлжээ.

Клоуи Ким эхний оролдлогуудаараа алтан медаль авах нь тодорхой байсан боловч тэрээр эцэст нь "back-to-back 1080" гэх маш хүнд үзүүлбэрийг үзүүлж, Олимпийн түүхэнд үүнийг хийсэн анхны эмэгтэй тамирчин болж түүхэнд бичигдэж байна.

“Пёнчан 2018” Олимпийн наадамд 17 настай сноубордын тамирчин алтан медаль хүртлээ (фото 1)

“Пёнчан 2018” Олимпийн наадамд 17 настай сноубордын тамирчин алтан медаль хүртлээ (фото 2)

“Пёнчан 2018” Олимпийн наадамд 17 настай сноубордын тамирчин алтан медаль хүртлээ (фото 3)

Өмнөд Солонгос улсаас гаралтай Клоуи Ким нь экстрим спортын X Games наадмын дөрвөн удаагийн аварга, Өсвөрийн өвлийн олимпийн (2016) хоёр удаагийн аварга болж байсан туршлагатай сноубордын тамирчин юм.

"Пёнчан 2018" Олимпийн наадмын сноубордын төрөлд Клоуи Ким ялалт байгуулсан бол түүний араас Хятадын тамирчин Лю Жиаю 89,75 оноо авч, мөнгөн медалийн эзэн болжээ. Харин АНУ-ын тамирчин Ариэль Голд 85,75 оноотойгоор хүрэл медаль хүртсэн байна.

"Пёнчан 2018" Олимпийн наадам 2018 оны хоёрдугаар сарын 9-өөс хоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжилнэ.

“Пёнчан 2018” Олимпийн наадамд 17 настай сноубордын тамирчин алтан медаль хүртлээ (фото 4)

 

цааш үзэх