Хайх

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая

iPhone-оос эхлээд Apple Watch хүртэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн хоногийн өмнө алдарт дизайнер, инноватор Жони Айв Apple компанийг орхиж буйгаа мэдэгдсэн билээ. Тэрээр LoveFrom нэртэй бие даасан дизайны студи байгуулж байгаа бөгөөд тус компанийн шинэ харилцагчдын дунд Apple ч мөн багтаж байгаа юм.

Жони Айв Apple компанид 30 жил ажиллахдаа ирээдүйн төсөөллийг өөрчилсөн маш олон төхөөрөмжүүдийг зохион бүтээсэн байдаг. Архитектур, дизайны Dezeen сэтгүүл салбартаа хувьсгал хийсэн түүний 10 шилдэг бүтээлийг жагсаалаа.

iMac, 1998

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая (фото 1)

Тод өнгийн, нэвт харагддаг хуванцар гадаргуутай энэхүү компьютер нь дэлгэц, гэр гээд бүх эд ангийг нэг дор багтаасан бөгөөд гаднах дизайнаараа компьютерын салбарт шинэчлэлт хийсэн байдаг.

iBook G3, 1999

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая (фото 2)

Wi-Fi сүлжээнд холбогдох боломжийг хэрэглэгчдэд өгсөн анхны зөөврийн компьютеруудын нэг.

iPod, 2001

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая (фото 3)

Хөгжим тоглуулагч өмнө нь хэзээ ч ийм авсаархан бас хэрэглэхэд хялбар байгаагүй. Сонирхуулахад анхны iPod 5 GB багтаамжтай байжээ.

iMac G4, 2002

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая (фото 4)

Шинэ iMac-ын гаднах дизайн яг л ширээний чийдэнг санагдуулж байсан бөгөөд компьютерын техник хангамж нь хагас бөмбөрцөг хэлбэрийн суурин дотор байрлаж байв.

iPhone, 2007

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая (фото 5)

iPhone анх танилцуулагдсанаар орчин үеийн ухаалаг гар утасны загвар тэр чигтээ өөрчлөгдсөн түүхтэй.

MacBook Air, 2008

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая (фото 6)

Тухайн үедээ хамгийн нимгэн (1,94 см) зөөврийн компьютерт тооцогдож байсан юм. Мөн энэхүү хөнгөн жинтэй төхөөрөмж нь хэрэглэхэд ч асар хялбар байснаараа онцгойрч байлаа.

iPad, 2010

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая (фото 7)

Анхандаа iPhone ухаалаг утасны томруулсан хувилбар хэлбэрээр зохион бүтээгдэхээр төлөвлөгдөж байсан ч төд удалгүй Apple компани энэхүү бүтээлээрээ таблетын зах зээлд анх удаа хөл тавихаар шийджээ.

iOS 7, 2013

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая (фото 8)

Apple-ын төхөөрөмжүүдийг илүү минимал, энгийн загвартай болгосон үйлдлийн систем.

Apple Watch, 2014

Домогт дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо. Түүний бүтээсэн шилдэг 10 бүтээлийг харцгаая (фото 9)

Гар утаснаас илүү хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй төхөөрөмж зохион бүтээх хүслээр Жони Айв энэхүү ухаалаг цагийг урлажээ. iPhone болон бусад Apple-ын төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллахын зэрэгцээ дуудлага, зурвас ирсэн талаар мэдэгдэж, дуу хөгжим удирдах боломжтой.

Apple Park, 2017

Футурист, минимал хэв маягтай Купертино дахь Apple-ын шинэ төв оффисын интерьер заслыг Жони Айв боловсруулж, барилгын төслийг алдарт архитектор Норман Фостер гүйцэтгэжээ. Технологийн бусад томоохон компаниуд Apple Park-ыг хараад атаархсан гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх