Хайх

Facebook болзоонд зориулсан шинэ үйлдэл танилцууллаа

Facebook болзоонд зориулсан шинэ үйлдэл танилцууллаа

"Secret Crush"

Text: Бюро 24/7


Facebook компаниас жил бүр зохион байгуулдаг F8 чуулганы үеэр Марк Цукерберг "Secret Crush" хэмээх болзооны зориулалттай шинэ үйлдлээ танилцууллаа. Тодруулбал Facebook танд таалагддаг хүмүүсээ жагсаах боломжтой "Secret Crush" хэмээх жагсаалтыг санал болгох ба энэхүү жагсаалтад өөрт таалагддаг ес хүртэлх тооны хүмүүсээ нэмэх боломжтой байна. Жагсаалтад нэмсэн хүнд тань "A friend added you as a secret crush" буюу "Таны найз таныг таалагддаг хүний жагсаалтдаа нэмлээ" хэмээх нэрийг тань нууцалсан notification очих ажээ. Хэрэв таалагддаг хүн тань таныг ч бас "Secret Crush" жагсаалтдаа нэмсэн бол "Та хоёр бие биедээ тохирно" хэмээх мэдээлэл очиж, хэн гэдгийг тань илчлэх болно. Харин таныг жагсаалтад нэмээгүй тохиолдолд мэдээлэл нууц хэвээр үлдэх байна.

"Secret Crush" үйлдэл Колумб, Канад, Тайланд, Аргентин, Мексик зэрэг Өмнөд Америк болон Ази тивийн 14 оронд хэрэгжиж эхэлсэн бол АНУ болон бусад Америк тивийн орнуудад энэ оны сүүлээр нэвтрэхээр төлөвлөгджээ.

Facebook болзоонд зориулсан шинэ үйлдэл танилцууллаа (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх