Хайх

iPhone 7 утасны гаднах загварын талаар зарим нэг зүйл илэрчээ

iPhone 7 утасны гаднах загварын талаар зарим нэг зүйл илэрчээ

Шинэхэн мэдээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Гар утасны гаднах гэр болон нэмэлт хэрэгсэл үйлдвэрлэгч компаний ачаар шинэ iPhone 7 утасны гаднах загварын талаар мэдээлэл олон нийтэд цацагдаад байна

Та хайртай iPhone гар утасаа 7 дах шинэчлэлтээ хийхдээ хэрхэн өөрчлөгдөх бол гэж сонирхож байв уу? Олон нийтэд үүнийг iPhone гар утасны гаднах гэрийг үйлдвэрлэгч компани хамгийн түрүүнд ил болголоо. Тэдэнд шинэ загварыг гаднах гэрэнд яг тааруулахын тулд нэлээдгүй дэлгэрэнгүй мэдээлэл хадгалагдаж байсан байж таарна. Тухайлбал, камерын байршил, утасны урт, өргөний хэмжээ гэх мэт зүйлс үүнд багтана. 

Юуны өмнө iPhone 7 утас чихэвчний оролтгүй болсон бололтой. Мөн цэнэглэгчний оролт утасны доод хэсгийн яг голд байрлах юм байна. Харин дуу гаргач систем нь гар утасны хоёр хажуу талд байрлах болжээ.

Түүнчлэн iPhone 7 утасны ар талын камерыг сайжруулж, харьцангүй том мэдрэгч суурилуулсан гэнэ. Тэгэхээр зурагны чанар одоо байгаагаасаа хавьгүй сайжрах бололтой. 

Эцэст нь энэхүү харагдаж буй iPhone 7 гар утасны гаднах гэрний дизайнаас харахад шинэ загвар одоо байгаагаас тийм ч их өөрчлөгдөхгүй бололтой. iPhone 7 өмнөх хувилбар шигээ хэмжээтэй байх бөгөөд шинэ гэр нь iPhone 6 утсанд яг таарах гэнэ.

цааш үзэх