Хайх

Орчин үеийн гол аксесуар: Утасгүй чихэвч

Орчин үеийн гол аксесуар: Утасгүй чихэвч

Ямар брэндийн чихэвч сонгох вэ?

Text: Buro.Retelling


Дэлхий даяараа минимал хэрэглээг эрхэмлэж, байгальд ээлтэй эко хандлагыг баримтлах болсон энэ цаг үед гар утасны брэндүүд утастай чихэвч дагалдах хэрэгслээс аль болох зайлсхийсээр байна. Энэ ч утгаараа TWS буюу утасгүй чихэвч илүү тав тухтай бас загварлаг байдлаараа моданд ороод удаж байгаа билээ. Харин гол нь зах зээл дээрх тэр олон сонголтоос алийг нь сонговол хэрэглэхэд илүү хялбар, үзүүлэлтийн хувьд шилдэг нь байх вэ?

Huawei Компани саяхан HUAWEI FreeBuds цувралын шинэ гишүүн болох HUAWEI FreeBuds 4i гэх хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бусдаас онцгой нэгэн чихэвчийг олон улсын зах зээл дээр танилцууллаа. Дуу тусгаарлалтын ахисан түвшинг мэдрүүлж, бүх брэндийн гар утастай холбогдоно хэмээн Монголын зах зээлд орж ирж байгаа энэхүү шинэ бүтээгдэхүүний гол онцлогуудыг тоймлон хүргэж байна.

Бусдаас илт давуу дуу тусгаарлагч

Энэ нь магадгүй таны урьд өмнө нь туршиж байсан чихэвчүүдээс дуу тусгаарлалтын хувьд шилдэг нь байна. Хэрэглэгчдийн үнэлгээнээс харахад, чихэвчээ зүүгээд бүжгийн бэлтгэл дээр ороход юу ч сонсогдохгүй байсан гэх сэтгэгдлүүд бий.

Хамгийн удаан цэнэг барилт

Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр ANC-Off тохиолдолд 10 цаг, ANC-On Тохиолдолд 7.5 цаг цэнэгээ барина. Харин 10 минутын цэнэглэлтээр 4 цаг цэнэгээ барина. Энэ нь одоогоор утасгүй чихэвчүүд дотроо дээд рекорд нь юм.

Хамгийн хол зайд ажилладаг утасгүй чихэвч

HUAWEI FreeBuds 4i нь 15м зайд ажиллах чадвартай. Орчин үед хүссэн дуу, подкастаа сонсох, live-аа хийх нь орон зайнаас хамааран баригдмал байхаа больж байна. Монголд албан ёсоор зарагдаж байгаа TRW чихэвчүүдээс хамгийн хол зайд барьж байгаа нь энэ загвар юм.

Холболт

Бүх брэндийн гар утастай Bluetooth 5.2-р холбогдоно. Мөн чихэвчээ гар утастайгаа холбоход ердөө 5.2 секунд л зарцуулагдана.

Орчин үеийн гол аксесуар: Утасгүй чихэвч (фото 1)

Бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Huawei Mongolia албан ёсны борлуулагчдаас авах боломжтой.
Албан ёсны борлуулагчид: Технозон, Сайн Электроникс, Smart Store, Солар Стар

HUAWEI Mongolia
https://consumer.huawei.com/mn/
Facebook хуудас: Huawei Mobile Mongolia
Холбогдох утас: 7777-7722

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх