Хайх

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо

Байгальд ээлтэй аялал тренд болж байна

Text: Buro.Mongolia


Дэлхийн шилдэг аяллын хөтчийн нэг болох Lonely Planet компани 2020 онд аялахад тохиромжтой улс орны нэрсийг зарлалаа. Энэхүү жагсаалтыг гаргахдаа аялагчдын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн, байгальд ээлтэй аялал, аялагчдад үлдэх сэтгэгдэл, туршлага зэргийг тооцоолон гаргасан байна. Жагсаалтын нэгдүгээрт Гималайн нурууны зүүн хошуунд орших Бутаны Вант Улс тодорсон бол хоёрдугаарт Англи, гуравдугаарт Умард Македон шалгарчээ.

"Олон улс орнууд Газрын Диваажин гэх нэр зүүхийн төлөө өрсөлдөж байна. Гэхдээ бодит байдал дээр Бутан улс энэ тодотголд илүүтэй ойртох болов уу. Гималайн нурууны зүүн хошуунд орших Аянгат луугийн орон хэмээн нэрлэгддэг Бутан улс нь өндөр үнэтэй атлаа байгаль орчинд хор хөнөөл багатай аяллын бодлогыг хэрэгжүүлдэг. Бутан улсыг зорьсон жуулчид өндөр уулсын оройд орших хийдэд зочлохын тулд өндөр үнэ төлдөг ба хариуд нь хог хаягдалгүй орчинд уул, нуруудаар алхах эрхийг олж авдаг. Түүнчлэн Бутан нь нүүрстөрөгчийн хэрэглээг хориглосон цор ганц улс бөгөөд 2020 онд байгальд ээлтэй орон болохоор төлөвлөжээ" хэмээн Lonely Planet компанийн сэтгүүлч Жо Биндлос ярьжээ. Дэлхий нийтээрээ байгальд илүү ойр байж, түүнийг хайрлаж хамгаалахыг уриалж буй өнөө үед аяллын чиг хандлага ч мөн өөрчлөгдөж буйг түүний хэлсэн үгс баталсан юм. Ингээд 2020 оны шилдэг 10 аяллын цэгийг танилцуулж байна.

1.Бутаны Вант Улс

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 1)

2. Англи

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 2)

3. Умард Македон

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 3)

4. Аруба

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 4)

5. Эсватинийн Вант Улс

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 5)

6. Коста Рика

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 6)

7. Нидерланд

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 7)

8. Либери

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 8)

9. Марокко

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 9)

10. Уругвай

2020 онд хаашаа аялах вэ: Хамгийн шилдэг аяллын цэгүүд тодорлоо (фото 10)


 

цааш үзэх