Хайх

“Fjällräven Tent Nights” майхантай шөнүүд төсөл аяллыг хялбарчилж байна

“Fjällräven Tent Nights” майхантай шөнүүд төсөл аяллыг хялбарчилж байна

Тун удахгүй Монгол орноороо аялалд гарах гэж буй хүмүүст зориулсан аяллын ухаалаг шийдэл

Text: Buro.Mongolia


Бид хичнээн байгальд хайртай ч тэр бүр байгальтайгаа ойр байж, хангалттай их цагийг байгальд өнгөрүүлж чаддаггүй. Байгальтай ойр байна гэдэг практикал болоод аюулгүйн байдлын үүднээс олон төрлийн хувцас, хэрэгсэл, майхан зэрэг багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг тул хүн болгонд энэхүү боломж нь бүрддэггүй. Тэгвэл Fjällräven брэнд таны байгальтай уусах хүслийг биелүүлэх зорилгоор нэгэн сонирхолтой төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

“Fjällräven Tent Nights” майхантай шөнүүд төсөл аяллыг хялбарчилж байна (фото 1)


Гоё майханд тав тухтай унтаж амран байгалийн үзэсгэлэн дунд сэрэхээс гайхалтай мэдрэмж гэж үгүй.


"Fjällräven Tent Nights" буюу "Фялравэний майхантай шөнүүд" төсөл нь майхан огт хэрэглэдэггүй, эсвэл майхнаа жилдээ ганц удаа гаргаж ирэн салхи үзүүлдэг, хуучин майхандаа багтахаа больсон, мөн арчилгаа болон хадгалалтаа зөв хийж чадалгүй майхнаа муутгах гээд байдаг хүмүүст зориулсан боломжийн үнэтэй майхан түрээсийн үйлчилгээ юм. Жилд ганц, хоёрхон удаа аялдаг хүмүүс ийм байдлаар сүүлийн үеийн загвар бүхий, гамтай хэрэглэсэн майхан түрээслэх нь хамгийн тохиромжтой сонголт болох билээ.

Энэхүү төслийн ачаар байгалийн сайхныг үзэж амрахаас гадна Fjällräven брэндийн майхнуудыг хэрэглэж үзэх завшаан олдоно. Хэрэглэж үзээд таалагдсан загвараа авах сонирхолтой хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

“Fjällräven Tent Nights” майхантай шөнүүд төсөл аяллыг хялбарчилж байна (фото 2)

Олон хүмүүст аяллын майхан авах нь насан туршийн хэрэглээний том хөрөнгө оруулалт байдаг. Гэвч хүний хэрэгцээ цаг цагаар өөрчлөгдөж, сонирхол өсөж бас дараа нь буурч, гэр бүл томорч бас цөөрдөг. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ ирээдүйн хэрэгцээг хангасан энэхүү үйлчилгээг тус брэндийн хамт олон санаачлан дэлхий даяар хүргэж байгаа юм.

“Fjällräven Tent Nights” майхантай шөнүүд төсөл аяллыг хялбарчилж байна (фото 3)
“Fjällräven Tent Nights” майхантай шөнүүд төсөл аяллыг хялбарчилж байна (фото 4)

"Та эд зүйлсээ цуглуул, харин майхнаа бидэнд даатгаарай."

TIC 4x4 & Outdoor

Patriot Campers Mongolia Showroom
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 113
Утас: 80694599, 70104599

Facebook хуудас: Fjällräven Mongolia

Instagram хуудас: @arcticfoxmongolia

www.tic-mn.com

“Fjällräven Tent Nights” майхантай шөнүүд төсөл аяллыг хялбарчилж байна (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх