Виктория Давыдова
- Улс:Орос
- Салбар:Медиа
Виктория Давыдова Оросын "Vogue" сэтгүүлийг толгойлдог. Орост "Vogue" гарч ирсэн эхний зургаан жилд буюу 1998-2004 онуудад Виктория уг сэтгүүлийн гоо сайхны албыг удирдаж байжээ. Дараа нь тус сэтгүүлийн толгой компани болох "Condé Nast" хэвлэлийн газар түүнийг "Glamour" сэтгүүл рүү ерөнхий редактор болгон дэвшүүлсэн юм. Тэрээр энэ ажлаа маш амжилттай гүйцэтгэж, сэтгүүл нь уншигчдын дунд алдартай болсон төдийгүй, борлуулалтаараа тэргүүлэх болжээ. "Condé Nast" хэвлэлийн газар Давыдовад "Tatler" сэтгүүлийн орос хувилбарыг 2008 онд хариуцуулжээ. Тэрээр энэ үүргийг бас л амжилттай биелүүлэн уг сэтгүүлд хоёр жил ажилласан байна.
Давыдова 2010 онд дахин "Vogue" сэтгүүлдээ эргэн очихдоо түүний ерөнхий редактор болсон. Тэрээр уг сэтгүүлийг 12 жилийн турш удирдсан Алена Долецкаяг орлон гарч ирсэн юм. Давыдова 2011 оноос "Vogue" сэтгүүлийн хавсралт болох хуримын Brides сэтгүүлийн ерөнхий редакторын албыг давхар хаших болсон байна.
Виктория Давыдова Москвад төрж, өсчээ. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд эдийн засгийн боловсрол авсан бөгөөд дээрх сэтгүүлүүдэд ажиллаж эхлэхийн өмнө "McCann Eriсkson" компанийн сурталчилгааны хэлтэст ажиллаж байжээ. Тэрээр нөхөр, хоёр хүүгийнхээ хамт амьдардаг.
Бусад
А-Я Бюро 24/7
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт