Хайх

Арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хангах хялбар 5 алхам

Арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хангах хялбар 5 алхам

Эрүүл, сайхан арьсны үндэс

Text: Buro.Mongolia


Арьсны pH баланс буюу хүчил шүлтийн тэнцвэрт байдал нь арьсны ерөнхий эрүүл мэндэд чухал нөлөөтэй билээ. Хүчил шүлт тэнцвэртэй байх нь хүрээлэн буй орчны хорт нөлөөнөөс хамгаалж, себум буюу арьсны халимын ялгаралтыг хэвийн явагдах үндэс суурийг тавьдаг юм. Харин тэнцвэрээ алдахад арьс уян хатан чанараа алдаж, үрэвсэх, гуужих, батга үүсэх нөхцөл бүрддэг билээ.

pH балансын төгс үзүүлэлт нь 5,5 байна. Ихэвчлэн өндөр pH-тэй хүний арьс тослог, нүхжилттэй, нөсөө толботой байдаг. Харин бага байх тусам хүчлийн хэмжээ өндөр байдаг бөгөөд арьс илүү хуурайшдаг билээ.

Зөөлөн бүтэцтэй нүүр цэвэрлэгч ашиглах

Арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хангах хялбар 5 алхам (фото 1)

Нүүр цэвэрлэгчийн шүлтлэгийн түвшин их байх тусам (дийлэнх хөөсөн цэвэрлэгчийн pH 7 болон түүнээс дээш байдаг) арьс илүү эмзэгших хандлагатай байдаг. Нөгөөтээгүүр, энэхүү цэвэрлэгч нь экзем болон псориазны асуудалтай хүмүүст тохиромжтой юм. Харин pH түвшин бага буюу 4,5-6 хооронд байдаг нүүр цэвэрлэгч нь хүчлийн найрлага ихтэй ба хүчиллэг бүрхэвчийг гэмтээхгүйгээр арьсан дээрх тослог, будаг болон бусад бохирдлыг арилгадаг байна.

Тонер хэрэглэх

Цэвэрлэсэн арьсандаа тонер түрхэх нь серум, чийгшүүлэгч тос зэрэг дараа нь түрхэх бүтээгдэхүүнүүдийг арьсанд илүү сайн шингээдэг юм. Түүнчлэн тонер нь арьсны pH түвшинг тэнцвэржүүлдэг үүрэгтэй билээ.

Арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хангах хялбар 5 алхам (фото 2)

Арьсны төрөл, асуудалдаа тохируулан бүтээгдэхүүнээ сонго

Арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хангах хялбар 5 алхам (фото 3)

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд өөрсдийн гэсэн pH түвшинтэй байдаг. Тиймээс шошго дээрх pH-ийн мэдээлэлтэй нь танилцаж өөрийн арьсанд тохирохоос нь сонгох хэрэгтэй. Жишээ нь, тослог арьсанд зориулагдсан бүтээгдэхүүн нь шүлтлэг бууруулах найрлагатай байдаг тул хуурай арьстай хүнд тохиромжгүй билээ.

Хүчиллэг гуужуулагчийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх

Дийлэнх хүчиллэг гуужуулагч нь 3,5 буюу түүнээс доош рH түвшинтэй байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэхүү бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд хэрэглэх нь арьс үрэвсэх, цочрох, эмзэгших эрсдэлийг дагуулдаг гэнэ. Тиймээс гэрийн нөхцөлд pH түвшин нь их гуужуулагч хэрэглэхийг зөвлөдөг байна.

Арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хангах хялбар 5 алхам (фото 4)

Биеийн хүчил, шүлтийн тэнцвэрт байдалдаа анхаарах

Арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хангах хялбар 5 алхам (фото 5)

Мэдээж ерөнхий бие махбодын хүчил, шүлтийн тэнцвэрт байдал нь арьсны pH-ийн балансыг хангадаг байна. Биеийн pH балансыг алдагдуулдаг топ шалтгаануудад стресс, химийн гаралтай хорт бодис болон хэт хүчиллэг хоолны дэглэм ордог билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх