Хайх

Үсээ 6 долоо хоногийн дотор илүү эрүүл болгох 6 лайфхак

Үсээ 6 долоо хоногийн дотор илүү эрүүл болгох 6 лайфхак

Мэргэжилтэн зөвлөж байна

Text: Buro.Mongolia


ghd брэндийн албан ёсны төлөөлөгч, үсний стилистээр мэргэшин ажиллаад 30 гаруй жилийн туршлагыг цуглуулсан Зои Ирвин үсний эрүүл мэндийг сайжруулах энгийн бөгөөд үр дүнтэй аргуудаас хуваалцаж байна.

Үсээ сэнсээр хатаахдаа бага хэм дээр тавих

Эхний ээлжид сэнс худалдан авахдаа хамгийн гол нь хэмээ тохируулж болдог загвар сонгох хэрэгтэй. Халуун хэмд үс салаалж, хугарамтгай болдог тул өдөр тутамдаа бага хэмд хатааж заншаарай. Сайн чанарын сэнс ямар ч хэм дээр тавьсан үсийг хүчтэй агаарын урсгалын ачаар бүрэн хатаах чадвартай тул халуун хэмийн тохиргоог ашиглах шаардлага огт гарахгүй.

Хуйхандаа массаж хийх

Өдөр бүр хуйхандаа 10 минутын массаж хийх нь стресс, алжаал тайлахаас гадна цусны эргэлтийг сайжруулснаар үсний уутанцрыг идэвхжүүлж, үсний ургалтыг хурдасгадаг билээ. Мөн толгой өвдөх нь багасна гээд олон давуу талтай. Өөр өөртөө хийж болох дараах массажны аргуудаас суралцаарай.

  • Чихний дээрх үсийг жижиг багцаар нь атгаж, дээш нь зөөлөн татаарай. Ингэхэд өвчин мэдрэгдэх учиргүй бөгөөд ердөө л арьс татагдаж буй таатай мэдрэмж төрөх ёстой. Ижил хөдөлгөөнийг дагз болон духны орчим давтаж хийгээрэй.
  • Хуруунуудын өндгөөрөө толгойн үстэй хэсэгт дугуй хөдөлгөөнөөр массаж хийгээрэй. Үүнийг өдөр тутамдаа, үсээ угааж байх явцдаа хийж болох юм.
  • Духнаасаа толгойн орой хүртэл хуруугаараа үсээ самнаарай. Ингэхдээ эхлээд духнаас толгойн орой хүртэл, дараа нь дагзнаас толгойн орой хүртэл гээд хоёр төрлийн чиглэлээр самнах хэрэгтэй.

Олон төрлийн үйлчилгээтэй үсний маск хэрэглэх

Өөр, өөр үйлчилгээтэй үсний маскуудыг шат дараалалтайгаар хэрэглэх хэрэгтэй. Тодруулбал эхлээд бүтэц нь гэмтсэн үсийг битүүмжлэх үйлчилгээтэй, уургаар баялаг маскыг үсэндээ түрхэж 15 минут байлгана. Минут нь болсны дараа маскаа арилган үсээ зайлж, үсний чийгшлийг хадгалахад туслах тэжээлийн маск түрхэнэ. Тус маскыг мөн л 15 минут байлгасны дараа будагтай үсний өнгийг хадгалах үйлчилгээтэй маск түрхэж хэсэг хугацаанд байлгана.

Массажны зориулалттай том хавтгай сам хэрэглэх

Жижиг самаа массажны зориулалттай өргөн, хавтгай самаар солиорой. Ийм сам хэрэглэх үед самны шүднүүд хуйханд массаж хийж, цусны эргэлтийг сайжруулснаар үсний ургалтыг хурдасгана.

Үсээ хүйтэн усаар зайлах

Үсээ угаах бүртээ хамгийн сүүлд нь хүйтэн усаар үсээ зайлж заншаарай. Хүйтэн ус нь үсний уутанцрыг гөлгөр болгож, үр дүнд нь үс илүү зөөлөн, гялалзсан, арзгар биш болох юм. Мөн хүйтэн ус толгойн арьсыг чангалан илүү сэргэг мэдрэмж төрүүлнэ.

Үсээ самнахдаа хүч хэрэглэхгүй байх

Нойтон үс илүү хугарамтгай, эмзэг байдаг тул маш зөөлөн хөдөлгөөнөөр самнах хэрэгтэй. Энэ үед мөн л массажны зориулалттай өргөн, хавтгай сам хэрэг болно.

BURO.-гийн сонголтод багтсан үс арчилгааны шилдэг бүтээгдэхүүнүүд:

Үсээ 6 долоо хоногийн дотор илүү эрүүл болгох 6 лайфхак (фото 1)

Үсээ 6 долоо хоногийн дотор илүү эрүүл болгох 6 лайфхак (фото 2)

Үсээ 6 долоо хоногийн дотор илүү эрүүл болгох 6 лайфхак (фото 3)

Үсээ 6 долоо хоногийн дотор илүү эрүүл болгох 6 лайфхак (фото 4)

Үсээ 6 долоо хоногийн дотор илүү эрүүл болгох 6 лайфхак (фото 5)

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх