Таны өмнөөс бид судаллаа: Арьс арчилгаагаа шинэчилмээр байвал ямар брэнд сонгох вэ?
Арьс арчилгааны шинэ брэнд туршиж үзмээр байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст энэхүү нийтлэлийг зориулж бэлтгэлээ. Сүүлийн үед хамгийн эрэлттэй It байгаа брэндүүдээс эхлээд монголчуудын тэр бүр мэддэггүй тансаг зэрэглэлийн брэнд, зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүн гаргадаг ногоон брэнд гэхчлэн тус тусын онцлогтой нийт есөн хувилбарыг бид санал болгож байна.
Доор дурдсан бүх брэндүүд нь бидний зочлох дуртай DTS дэлгүүрт албан ёсоор борлуулагдаж байгааг дуулгая. Монголд бэлэн худалдаалагддаггүй ховор нандин гэсэн бүхнийг санал болгодог тус дэлгүүрийг манай уншигчид андахгүй болов уу. Тиймээс та энэхүү нийтлэлээс туршиж үзэхийг хүссэн бүтээгдэхүүнээ нүдэлж аваад DTS дээр очоорой. Тэд таны арьсны асуудалд тохирсон зөв бүтээгдэхүүн олоход тань туслах болно.
Babor
Хэнд: Арьс арчилгаагаа дараагийн түвшинд аваачихыг хүсэж буй хүн бүрд.
Товч тайлбар:
- Эмнэлзүйн туршилтаар батлагдсан тансаг зэрэглэлийн брэнд,
- Нүдэнд анзаарагдахуйц хурдан үр дүн,
- Эрдэмтэд болон чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнүүд ажилладаг Babor-ын хувийн лаборатори,
- Германд үйлдвэрлэсэн герман чанар,
- Байгальд ээлтэй үйлдвэрлэл болон найрлага.
Үнэ: 68,000-361,000
Babor бол 1956 онд үүсгэн байгуулагдсан гэр бүлийн бизнес юм. Үндэслэгч Михаэль Бабор нь арьсыг цэвэрлэгч гидрофиль тосыг HY-ÖL® гарган авснаар брэндийнхээ хувьд гэлтгүй салбартаа ч мөн инновацлаг шийдлийг авчирсанд тооцогддог. Энэхүү тос нь арьсны байгалийн чийгийг хадгалах зуураа элдэв бохирдол, будаг, илүүдэл тосыг гүнээс нь цэвэрлэдэг онцлогтой билээ. Энэ бол Babor-ын анхны бүтээгдэхүүн бөгөөд одоог хүртэл бестселлер статусаа хадгалсаар байна.
Babor бол тансаг брэнд хэрэглэх дуртай, давхар шинжлэх ухаанаар батлагдсан, судалгаанд суурилсан бүтээгдэхүүн хайж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой сонголт болно. Одоо л нэг чанартай зүйл хэрэглэх цаг нь болсон гэж бодож байвал Babor сэтгэлд тань нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
Хүн болон байгалийн гоо үзэсгэлэнг хамтад нь хадгалах зорилго
Үйлдвэрлэлээ байгальд ээлтэй аргаар явуулах нь тус компанийн философийн нэг хэсэг. Тэд нүүрстөрөгчийн ялгарлыг буруулах, сав баглаа боодол болон орц найрлагыг шинэчлэн тогтоох гэсэн гурван тэргүүлэх чиглэлээр өөрсдийн тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлдэг. Үүнээс нэг жишээ дурдахад, Babor-ын шинээр гарч буй бүх бүтээгдэхүүнд бичил хуванцар болон байгаль орчинд хөнөөлтэй зохиомол полимерүүд агуулагдаагүй гэдгээрээ давуу талтай. Plastic soup ашгийн бус сангийн зүгээс бичил хуванцар агуулдаг гоо сайхны бүтээгдэхүүний тоо хэмжээг тогтоох нэгэн судалгаа хийж байснаас нөхцөл байдал ямар муу байгааг харах боломжтой. Тодруулбал тэд салбартаа тэргүүлдэг арван брэндийн 8,000 орчим гоо сайхны бүтээгдэхүүнийг судалснаас 87% нь бичил хуванцар агуулж байжээ. Тиймээс Babor тус асуудлын хүрээнд нухацтай ханддаг цөөн брэндүүдийн нэг гэсэн үг юм.
Үр дүнгээ хурдан хугацаанд өгдөг ампулууд
Babor-ын бестселлер бүтээгдэхүүнүүдийн нэг бол тэдний гаргадаг ампул билээ. Энэ нь идэвхтэй найрлагуудыг өндөр концентраттайгаар агуулдаг гэдгээрээ онцлог. Та арьсныхаа нөхцөлд тохируулан чийгшүүлэх, коллагены ялгарлыг идэвхжүүлэх, мульти амин дэмээр баяжуулсан, үрчлээс бүдгэрүүлэх гэхчлэн төрөл төрлийн үйлчилгээтэй ампулаас сонголтоо хийх боломжтой. Арьсандаа тохирсон зөв сонголт хийхэд тань DTS дэлгүүрийн зөвлөхүүд туслах болно.
Annemarie Böerlind
Хэнд: Байгалийн гаралтай инновацлаг бүтээгдэхүүн туршиж үзэхийг хүссэн хүн бүрд.
Товч тайлбар:
- Байгалийн гаралтай түүхий эд болон дэвшилтэт технологи хосолсон,
- Зэрлэг байгальд ургасан, эсвэл органик түүхий эд ашигладаг,
- Германы Шварцвальт хотын Хар ойд бүтээгдэхүүнээ боловсруулж, үйл ажиллагаагаа явуулдаг,
- Брэндийн бүх бүтээгдэхүүнийг Хар ой дахь булгийн усаар хийсэн,
- Амьтны гаралтай, гений өөрчлөлттэй түүхийн эдээс 100% татгалздаг.
Үнэ: 82,000-262,000
Annemarie Börlind нь 1959 онд үүсгэн байгуулагдсан герман брэнд юм. Брэндийн үндэслэгч Аннемари Линдер нь арьсыг үзэсгэлэнтэй болгогч хүчин зүйлс байгальд аль хэдийнээ үүсчихсэн гэж үздэг бөгөөд тэдгээрийг гагцхүү зөв аргаар боловсруулж, арьс арчилгаандаа ашиглах нь чухал ажээ. Энэхүү философид суурилсан тус брэнд нь өргөн хүрээний судалгаа, дэвшилтэт технологи болон олон жилийн туршлагаар бүтсэн байгалийн гаралтай өвөрмөц бүтээгдэхүүнийг санал болгож байна. Annemarie Börlind зэрлэг байгалиас хураасан, эсвэл зохих байгууллагаар баталгаажсан органик түүхий эд ашиглахыг урьтал болгодог. Үүгээр ч зогсохгүй Хар ойн умард хэсэгт урсдаг булгийн усаар бүтээгдэхүүнээ хийдэг ба энэ нь энгийн цоргоноос гардаг устай харьцуулахад хлор, пестицид, гербицидийн үлдэгдэл болон бусад химийн бодис агуулаагүй гэдгээрээ үнэ цэнтэй юм.
Онцлох бүтээгдэхүүнүүд
Брэндийн гаргадаг бүтээгдэхүүнүүд ямар технологид суурилснаасаа шалтгаалан тус тусын онцлог үүрэгтэй байдаг. Тухайлбал, Aquanature төрөлд хамаарах бүтээгдэхүүн нь хуурайшсан, үүнээс шалтгаалан үрчлээтсэн арьсанд тохиромжтой бол Ll Regeneration-ыг 30-аас дээш насны уян хатан чанараа алдаж эхэлсэн, нөхөн сэргээх шаардлагатай арьсанд зориулан зохион бүтээжээ. Харин System Absolute төрөлд багтдаг бүтээгдэхүүнүүд 40-өөс дээш насны хүмүүсийн уян хатан байдлаа алдсан, гундсан арьсыг сэргээж, үрчлээсийг бүдгэрүүлэх үйлдэлтэй. Мөн эмзэг арьсны “аашийг нь олж чадах” ZZ Sensitive, хөгшрөлтөөс хамгаалах Energy Nature гэхчлэн төрлүүдээс сонголтоо хийх боломжтой.
Coola
Хэнд: Нарнаас бодитоор хамгаалдаг, эрүүл мэндэд хор нөлөөгүй органик нарны тос хайж байгаа хүмүүст.
Товч тайлбар:
- Калифорнийн органик бүтээгдэхүүний тухайн хуульд тусгагдсан маш хатуу шаардлагад нийцсэн,
- Хөнгөн бүтэцтэй, хэт тослогдуулахгүй, наалдахгүй,
- Бүх төрлийн арьсанд тохиромжтой,
- Харшил хөдөлгөж, эсвэл үүсгэхгүй,
- Арьсны нүх сүв бөглөхгүй.
Үнэ: 65,000-184,000
Coola бол зөвхөн нарны тосон дээр суурилсан брэнд юм. Coola-гийн үүсгэн байгуулагч Крис Бирчби нь нарлаг Өмнөд Калифорнийд төрж өссөн бөгөөд түүний эцэг эх хоёул арьсны хорт хавдраар оношлогдож байжээ. Үүнээс шалтгаалан тэрээр бодит үр дүнтэй, органик, мөн арьсанд таатай мэдрэмж төрүүлэх нарны тосны эрэлд гаран Coola-гийн эхлэлийг тавьж байсан түүхтэй.
Coola-гийн нарны тосны дор хаяж 70% нь байгальд ээлтэй аргаар олборлосон, сертификатаар баталгаажсан органик түүхий эдээс бүтдэг. Мөн наалддаггүй, хэт тослог биш, маш хөнгөн бүтэцтэй гэдгээрээ хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн юм. Үүнээс гадна Coola-гийн нарны тоснууд арьсны нүх сүвийг бөглөхгүй тул бохирдох, эмзэгших, батга гарах асуудал дагуулахгүй. Компанийн зүгээс бүх бүтээгдэхүүнээ хамгийн эмзэг арьсанд хүртэл тохиромжтой байхаар бүтээдэг онцлогтой. Түүнчлэн арьсыг эмзэгшүүлэх, цочроох аливаа найрлага агуулагдаагүй болох нь тусгай шалгалтаар (HRIPT) баталгаажсан ба шар буурцаг, самар, цавуулаггүй учраас харшил үүсгэхгүй.
Бестселлер бүтээгдэхүүнүүд
Coola-гийн өдөр тутамдаа түрхэх боломжтой шахмал болон цацдаг нарны тоснууд тун эрэлттэй байдаг. Тус бүтээгдэхүүний талаар 75 хүний дунд хийсэн судалгаагаар 100% нь хөнгөн бүтэцтэй, наалддаггүй, хэт тослог биш гэдэг дээр санал нийлсэн бол 98% нь чийгшүүлдэг, 94% нь нимгэн түрхэгддэг хэмээн онцолжээ. Харин цацдаг нарны тосны хувьд маш жигд түрхэгддэг гэдгээрээ бусад брэндээс давуу байж чаддаг.
Мөн Coola брэндийн Refreshing Water cream хэмээх тос нь нарнаас болон цэнхэр туяанаас хамгаалах үйлчилгээтэйгээс гадна арьсыг өндөр түвшинд чийгшүүлдэг гиалуроны хүчил, алоэ, кокосны шүүс зэргийг найрлагадаа давхар агуулсан билээ.
Ecooking
Хэнд: Нүүр болон биеийн арьс арчилгааны чанартай бүтээгдэхүүн хайж байгаа хүн бүрд. Ecooking нь хөгшрөлтийн эсрэг байгалийн ботокс, А амин дэм агуулсан серум, арьсыг гуужуулж толигор болгодог хөлийн тос гэхчлэн маш олон бестселлер бүтээгдэхүүн санал болгодог.
Товч тайлбар:
- Органик найрлагатай,
- Нүүр, бие, үс арчилгааны болон нүүр будгийн бүтээгдэхүүн санал болгодог,
- Дани улсаас гаралтай,
- Веган,
- Гоо сайхны салбар дахь олон тооны шагналууд хүртэж байсан (The beauty shortlist awards, Top Santé beauty awards гэх мэт).
Үнэ: 38,000-187,000
Брэндийн үүсгэн байгуулагч Тина Согаард гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргаж, амьдралынхаа хэцүү цаг үеийн туулж байхдаа арьс нь илт гундаж, сааралтаж эхэлснийг анзаарч байжээ. Тэрээр гоо сайхны салбарт ажилласан олон жилийн туршлагатай нэгэн учраас арьсаа аврахын тулд гэрийнхээ гал тогооны ширээн дээр анхны бүтээгдэхүүнээ гаргаж авсан түүхтэй. Энэ нь ч үр дүнгээ өгч, эргэн тойрны хүмүүс нь түүний арьсанд орж буй өөрчлөлтийг анзаарч өөрсдөд нь ч мөн тохирсон бүтээгдэхүүн хийж өгөх саналыг маш ихээр тавьж байсан гэдэг. Ийнхүү Ecooking брэндийн эхлэл тавигдаж байжээ.
Ecooking нэрийн E гэдэг нь экологийн гаралтай гэсэн үг бол cooking гэдэг нь гэрийнхээ гал тогоонд бэлдцээ хийж эхэлснийг нь илтгэж байгаа юм. Брэндийн зорилго бол олон төрлийн арьсанд тохирсон аль болох натурал, органик найрлагатай, өндөр чанартай, мөн байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг "тэнгэрт хадаагүй" үнээр санал болгоход оршино. Тэд нүүрний арьс арчилгаанд зориулсан тос, серум, нарны тос, биеийн арчилгаанд хэрэгцээтэй тос, саван, мусс, үсний маск, халуунаас хамгаалагч цацлага, шампунь гэхчлэн өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
L.A. Bruket
Хэнд: Түр зуурын үр дүнгээс илүү ашиг тусаа урт хугацаанд хадгалдаг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнд дурлагсдад.
Товч тайлбар:
- 2008 онд үүсгэн байгуулагдсан Швед брэнд,
- Нүүр, биеийн арьс болон үс арчилгааны бүтээгдэхүүнүүд санал болгодог,
- Цэвэр органик найрлагатай,
- Арьсыг тэжээлээр хангаж, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй,
- Байгалийн зөөлөн үнэртэй.
Үнэ: 65,000-150,000
L.A. Bruket бол гоо сайхны Швед брэнд билээ. Тэдний бүтээгдэхүүн арьсыг тэжээлээр хангаж чаддагаараа алдартай бөгөөд элдэв хортой найрлагагүй органик гэдгээрээ мөн онцлог. Энэхүү брэнд нь 2008 онд үүсгэн байгуулагдсан ба Шведийн цаг агаарын хүнд нөхцөлд арьс, үсийг хамгаалах байгалийн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах зорилгоор эхэлж байжээ. Брэндийн үйл ажиллагаа явагддаг Шведийн Варберг хотод спа соёл өргөн дэлгэрснээрээ алдартай төдийгүй үүсэл хөгжил нь 200 гаруй жилийн настай гэж үздэг. Тэгэхээр L.A. Bruket-ын бүтээгдэхүүн олон жилийн хугацаанд хөгжсөн мэдлэг, ноу-хауд суурилсан гэсэн үг юм.
Брэндийн зүгээс хүний арьс болон үс байгалийн гаралтай молекулуудад хамгийн сайн хариу үйлдэл үзүүлдэг гэж итгэдэг учраас бүтээгдэхүүнийхээ орц найрлагын цэвэр байдалд хамгийн их анхаардаг. Түүнчлэн тэд түрхэн зуурын үр дүнгээс илүүтэйгээр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өдөр бүр, тогтмол хэрэглэснээр гарах урт хугацааны, алсын үр дүнг илүүд үздэг билээ.
Анхааралдаа авах бүтээгдэхүүнүүд
L.A. Bruket-ын биеийн тос хурдан шингэдэг, маш сайн чийгшүүлэх үйлчилгээтэй. Дан ганц чийгшүүлээд зогсохгүй арьсны хамгаалах ханыг бэхжүүлж зөөлөн, гөлгөр болгодог. Үүнд агуулагддаг амин тос нь стрессийн түвшин бууруулахын зэрэгцээ арьсны үрэвсэл намдаах, залуужуулах ашиг тустай юм. Үүнээс гадна L.A. Bruket нь нүүрний арьс болон үс арчилгааны бүтээгдэхүүн давхар санал болгодог.
Lumene
Хэнд: Хялбар бүтэцтэй боловч үр дүн сайтай 100% веган бүтээгдэхүүн эрэлхийлэгчдэд.
Товч тайлбар:
- Финлянд улсаас гаралтай брэнд,
- Арьс, үс арчилгааны болон нүүр будгийн бүтээгдэхүүн санал болгодог,
- Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг,
- Түүхий эдээ Скандинавын зэрлэг байгалиас хангадаг,
- Бүх насны хүмүүст тохирсон бүтээгдэхүүн.
Үнэ: 24,000-187,000
Скандинавын нутагт урт, харанхуй өвөл болон хурц нартай зуны улирал солигддог учраас зуны саруудад ургасан ургамал бүхэн нь өндөр шим тэжээлтэй байдгийг Lumene брэндийн зүгээс онцолдог. Тийм ч учраас энэхүү брэнд нь тухайн нутагт ургасан хусны шүүс, аньс зэрэг байгалийн идэвхтэй найрлагуудыг бүтээгдэхүүндээ ашигладаг байна. Үүний зэрэгцээ зөвхөн сертификатаар баталгаажсан органик түүхий эд боловсруулж өөрсдийн лабораторидоо дэвшилтэд технологиор өндөр чанартай бүтээгдэхүүн гарган авдаг. Lumene-ий бүтээгдэхүүн дэх найрлагын 99% нь байгалийн гаралтай бөгөөд 100% веган гэдгээрээ онцлог.
Алдартай бүтээгдэхүүнүүд
Glow Boost Essence бол арьсны гэрэлтсэн байдлыг 81%-иар нэмэгдүүлдэг болох нь эмнэлзүйн туршилтаар батлагдсан брэндийн бестселлер бүтээгдэхүүн билээ. Найрлагад нь антиоксидантаар баялаг Арктикийн зэрлэг байгальд ургадаг cloudberry жимс болон С амин дэм багтжээ.
Хэрэглэгчдийн сэтгэлд хамгийн их нийцдэг дараагийн бүтээгдэхүүн бол Triple glow radiance elixir хэмээх серум юм. Энэ нь cloudberry жимсний үүдэл эсний ханд, С,Е амин дэм гэсэн гурвалсан найрлагаас бүрдсэн ба хөгшрөлтийн анхны шинж тэмдэг илэрч буй үед хэрэглэхэд тун тохиромжтой. Түрхсэний дараа арьсны чийгшлийг 72%-иар нэмэгдүүлдэг нь эмнэлзүйн туршилтаар батлагдсан.
Erborian
Хэнд: Солонгос, эсвэл Европ арьс арчилгааны бүтээгдэхүүний алийг нь сонгох вэ гэж эргэлзэж байгаа бол Erborian-ыг анхааралдаа аваарай. Тэд бүтээгдэхүүндээ солонгос ноу-хау шингээж, франц технологиор боловсруулдаг.
Товч тайлбар:
- Солонгос болон Франц гоо сайхны философи давхар шингэсэн,
- Хурдан үйлчилж, удаан хугацаанд хадгалагдах үр дүнг амладаг,
- Арьс арчилгаа болон нүүр будаг хосолсон олон үйлдэлт бүтээгдэхүүнүүдтэй,
- Өдөр тутмын арьс арчилгаанд тохирсон хөнгөн бүтэцтэй,
- Хөгшрөлт, нүхжилт, тослогжилт гэхчлэн бүх төрлийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн санал болгодог.
Үнэ: 106,000-259,000
Erborian брэнд нь инновацлаг бөгөөд үр дүнтэй бүтээгдэхүүн зохион бүтээх зорилгоор 2007 онд үүсгэн байгуулагдсан. Тус компани нь өөрсдийн бүтээгдэхүүндээ Солонгосын гоо сайхны ноу-хауг шингээж орчин үеийн франц технологиор боловсруулахад чиглэсэн гэдгээрээ онцлог. Тэд найрлагадаа ховор төрлийн жимс, ургамал, үр тарианаас гаргаж авсан тос зэргийг ашигладаг бөгөөд хамгийн оновчтой хослолыг гарган авснаараа бахархдаг юм.
Erborian брэндийн CC крем цахим сүлжээнд олон арван сая хандалтыг аваад буйг та ч мөн гадарлаж байж магадгүй. Тус бүтээгдэхүүнийг шахаж гаргахад яг л тос шиг цагаан өнгөтэй байх боловч түрхэх явцад таны арьсны өнгөтэй ижил болон хувирдаг гэдгээрээ хүмүүсийг гайхшируулаад байгаа юм. CC крем нь хөнгөн бүтэцтэй учраас будаг зузаан харагдахгүй, мөн сентелланы найрлагатай тул арьсыг давхар тайвшруулах үйлчилгээтэй. Үүнээс гадна Erborian-ы Skin therapy серум мөн л маш их хандалтыг аваад байгаа ба Cosmopolitan сэтгүүлээс 2023 оны гоо сайхны шилдэг бүтээгдэхүүний нэгээр нэрлэгджээ. Тус серум нь 17 ургамлын ханд агуулсан бөгөөд солонгосчуудын шил мэт гялалзсан арьсыг нэг шөнийн дотор бүтээх чадвартай гэдгээрээ хэрэглэгчдийн сэтгэлд нийцээд байгаа юм.
Elemis
Хэнд: Elemis-д хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй бүтээгдэхүүн хайж байгаа 30-аас дээш насны хэрэглэгчид давамгайлдаг. Мэдээж хэрэг чанартай, тансаг арьс арчилгааны бүтээгдэхүүн рүү шилжихээр шийдсэн 20-иод насныхан ч мөн Elemis-ийг хэрэглэдэг.
Товч тайлбар:
- 35 жилийн түүхтэй тансаг зэрэглэлийн англи брэнд,
- Брэндийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг бол хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Pro-collagen,
- Тэд түлхүү ургамлын гаралтай орц найрлагыг шинжлэх ухааны шийдэлтэй хослуулахыг зорьдог,
- Найрлагад нь далай болон ургамлын ханд, амин тос давамгайлдаг,
- Тогтвортой хөгжлийн бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг.
Үнэ: 191,000-534,000
Энэ бол 30 гаруй жилийн түүхтэй Английн гоо сайхны тансаг зэрэглэлийн брэнд юм. Тэд шинжлэх ухаанд суурилсан олон тооны судалгаа болон туршлагад үндэслэн өөрсдийн бүтээгдэхүүнээ гарган авдаг. Elemis нь арьсыг хордуулагч, гэмтээгч сөрөг хүчин зүйлстэй тэмцэж чадах тусгай найрлагаа хэрэглэгчдэдээ санал болгодог билээ. Түүнчлэн брэндийн зүгээс өөрсдийн бүтээгдэхүүндээ зөөлөн, анхилуун, байгалийн үнэр шингээдэг ба энэ нь хэрэглэгчдийнхээ сэтгэл санааг тайвшруулах цогц велнессийн зорилготой юм.
Elemis-ийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг бол Pro-Collagen marine чийгшүүлэгч тос билээ. Энэ нь 24 цагийн дотор арьсыг гүн чийгшүүлж, 14 хоногийн дараагаас хялгасан үрчлээсийг мэдэгдэхүйц толийлгодог болох нь эмнэлзүйн туршилтаар батлагдсан.
Sol de Janeiro
Хэнд: Биеийн арьс арчилгааг хаягдуулах дургүй гоо сайхны It бүтээгдэхүүн сонирхогчдод. Мөн таатай үнэрийг өөрөөсөө ханхлуулахыг хүсдэг бол Sol de Janeiro-той найзлаарай.
Товч тайлбар:
- Бүх төрлийн бие үзэсгэлэнтэй хэмээн бодипозитив үзлийг түгээн дэлгэрүүлдэг,
- 2015 онд үүсгэн байгуулагдсан, Бразилын далайн эргийн соёлыг шингээсэн АНУ-ын брэнд,
- Халуун оронд ургадаг өвөрмөц жимсний үнэртэй, удаан тогтоцтой биеийн мист болон арьсыг чийгшүүлж, чангаруулдаг биеийн тосоороо алдартай,
- Өнгөлөг, залуу хэв маяг бүхий сав баглаа боодолтой,
- Бүтээгдэхүүнд парабен, сульфат, фталатын найрлага ороогүй.
Үнэ: 85,000-208,000
Биеийн арьс арчилгааны америк брэнд Sol de Janeiro. Тэд гоо сайхан гэдэг бол стандарт биш, харин хандлага хэмээх үзэл санааг сурталчилж, мөн үүнд хөглөгдөн өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргадаг билээ. Sol de Janeiro нь хэдий АНУ-д үүсгэн байгуулагдсан брэнд ч гэсэн аз жаргалтайгаар хөгжилдөх, өөртөө санаа тавих, мөн бодипозитивити үзлийг түгээгч Бразил улсын соёлыг өөрсдөдөө нутагшуулснаараа онцлогтой юм. Тэдний баримталдаг энэхүү концепц нь олон сая хүнийг, тэр дундаа залуу үеийнхний анхааралд өртөж чадсаныг брэндийн цахим сүлжээнд авсан өндөр хандалтаас нь харах боломжтой.
Sol de Janeiro-гийн бие, үсний мист халуун орны жимс, давсалсан карамель, ваниль гэхчлэн олон төрлийн өвөрмөц нотуудтай гэдгээрээ хүмүүсийн сэтгэлд нийцээд байгаа юм. Мөн тус бүтээгдэхүүн нь биеийн мист сүрчигтэй харьцуулахад үнэрээ удаан хугацаанд хадгалдаггүй гэх ойлголтыг өөрчилж чадсан билээ. Үүнээс гадна дан ганц биедээ ч гэлтгүй үс, хувцас, ор гээд анхилуун үнэр шингээхийг хүссэн газартаа түрхэхэд аюулгүй болохыг брэндийн зүгээс онцолдог.
Sol de Janeiro-гийн бас нэгэн алдартай бүтээгдэхүүн бол Brazilian bum bum cream буюу биеийн тос юм. Түрхсэний дараа наалдамхай мэдрэмж төрүүлж тавгүйтүүлэхгүй хурдан шингэдгийн зэрэгцээ кофейны өндөр агууламжтай Амазоны guarana ургамлын найрлагатай тул арьсыг зөөлөн, мөн чанга болгодог ашиг тустай.
DTS MONGOLIA
Салбар 1: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Zaisan Peak
Утас: 77444599
Салбар 2: Чингис хаан олон улсын нисэх буудал
Утас: 99609717
Instagram: @dtsmongolia
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт