Хайх

Бруклин Бекхэмийн Burberry-д зориулж найруулсан анхны бүтээл

Burberry Brit

Text: Buro.Mongolia


Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Burberry брэндийн шинэ сурталчилгааг хариуцах болсон талаарх мэдээ мэргэжлийн гэрэл зурагчдын дунд шуугиан үүсгэж байсныг та бүгд санаж байгаа байх. Тэгвэл тэрхүү олны дунд хүлээлт үүсгэсэн сурталчилгаа хэдхэн хоногийн өмнө бэлэн болжээ

Энэ оны нэгдүгээр сард Burberry загварын ордон алдарт хөл бөмбөгчний том хүүд хандаж, шинэ Burberry Brit сүрчгийн сурталчилгааны найруулагчаар ажиллахыг санал болгосон билээ. Энэхүү шийдвэр нь тухайн үед мэргэжлийн гэрэл зурагчдын дургүйцлийг хүргэж, томоохон шуугиан тарьж байсан. Гэрэл зурагчид брэндийг ердөө л олон нийтийн сүлжээнд олон like авахын төлөө ийнхүү алдартны хүүхдийг урин авчирж, шударга бус шийдвэр гаргасанд буруутгаж байсан юм. Уг маргаанаас үүдээд загварын салбарынхны болон брэндийн шүтэн бишрэгчдийн анхаарал алдарт хүү рүү чиглэж, түүний сурталчилгааг тэсэн ядан хүлээх хүмүүс олширсон билээ. Юутай ч удаан хүлээсний эцэст брэндийн шинэ сурталчилгаа саяхан олон нийтэд цацагдлаа. Гучин секундийн турш үргэлжлэх бичлэгт хөвгүүд ба охид Лондонгийн гудамжаар сэлгүүцэж, скейтбордоор гулгаж, цагийг зугаатай өнгөрүүлж буйгаар гарна. Ингээд Бруклины ур чадварыг доорх бичлэгээс дүгнэцгээе.

Бруклин Бекхэмийн Burberry-д зориулж найруулсан анхны бүтээл (фото 1)

Бруклин Бекхэмийн Burberry-д зориулж найруулсан анхны бүтээл (фото 2)

цааш үзэх