Хайх

Франц бүсгүйчүүд яагаад нүдний доорх хөх туяаг будгаар дардаггүй вэ?

Франц бүсгүйчүүд яагаад нүдний доорх хөх туяаг будгаар дардаггүй вэ?

Өө дарагчид баяртай гэж хэлцгээе

Text: Buro.Mongolia


YouTube тавцан дээрх нүүр будалтын хичээлүүд бидэнд будгийн ачаар арьсан дээрх бүх өө сэвээ дарах хэрэгтэйг заадаг бол, дэлхийд гоо үзэсгэлэнгээрээ алдартай франц бүсгүйчүүд үүний эсрэг давлагаа үүсгэж байна. Тэд дөнгөж сэрсэн, ямар ч будаг түрхээгүй мэт дүр төрх нь, тэр дундаа нүдний доорх хөх туяа нь бүсгүй хүнийг бүр ч илүү дур булаам харагдуулдаг хэмээн итгэдэг юм. Vogue болон бусад томоохон хэвлэлүүдийн онцолж буйгаар жинхэнэ гоо үзэсгэлэн нь хичээл зүтгэл гаргаагүй, хайхрамжгүй байдалд оршдог аж. Хөнгөн долгионтой үс, пиджак дотор өмссөн торгон цамц гэх зэргээс бүрдэх энэ жагсаалтад мөн өө дарагч хэрэглээгүй, байгалийн нүүр будалт зүй ёсоор багтана. Бага зэрэг нойрмог, ядарсан төрх нь эсрэгээрээ sexy харагддаг гэдгийг санаарай.

Франц бүсгүйчүүд өө дарагч хэрэглэх дургүй гэж хэлдэг. Тухайлбал жүжигчин Клеманс Поэзи нүдний доорх хөх туяаг дарахгүй байх дадалд ээжээсээ суралцсан хэмээн онцолж, "Тэрээр өө дарагч яаг юунд хэрэгтэйг ойлгодоггүй байсан. Нүдний доорх хөх туяа царайг илүү амьд харагдуулдаг шүү дээ" гэж ярьсан байдаг.

 

 

Түүнчлэн Perrin Paris брэндийн бүтээлч захирал Хлоэ Перрен нүдний доорх хөх туяа нь харцыг илүү гүн болгож, тухайн хүний өвөрмөц зан чанарыг илтгэдэг гэдэгт итгэдэг байна. Түүний бодлоор хөх туяагаа будгаар нуун дарагдуулахын оронд нүдний эргэн тойрон дахь арьс арчилгаандаа анхаарлаа хандуулах нь илүү үр дүнтэй шийдэл аж.

 

 

"Франц бүсгүйчүүд өөрсдийн дутагдлыг хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө байгаагаар нь хайрладаг. Энэ бол Франц соёлын талаар мэдэх ёстой хамгийн гол зүйл юм. Өө сэв, алдаа, дутагдал зэрэг нь таныг бусдаас өөр, өвөрмөц болгодог" хэмээн алдарт нүүр хувиргагч Виолетт хэлсэн бөгөөд тэрээр өө дарагч хэрэглэхийн оронд нүдний эргэн тойрон дахь арьсандаа массаж хийж, сайн чанарын арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх