Хайх

Giorgio Armani шинэ суурь крем танилцууллаа

Giorgio Armani шинэ суурь крем танилцууллаа

Crema Nuda

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Giorgio Armani Beauty-гийн лаборатори анхны өө дарахаас гадна арьс арчлах үүрэгтэй суурь крем танилцууллаа

Giorgio Armani брэнд арьсны эсийг нөхөн сэргээх үйлчилгээтэй "Залуу насны бэлдмэл" дотроо агуулдаг шинэ суурь крем гаргалаа. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь суурь крем огт ашигладаггүй, эсвэл нимгэн түрхэгддэг, хөнгөн бүтэцтэй крем илүүд үздэг бүсгүйчүүдийг илүү баярлуулах болно.

Бүтээгдэхүүнд маш олон төрлийн чийгшүүлэх үүрэгтэй хольц, тэр дундаа гиалуроны хүчил орсон тул намар, өвлийн улиралд арьсанд нэмэлт тэжээл үзүүлнэ. Кремийн олон төрлийн үүрэгтэй бүтэц нэгэн зэрэг хоёр асуудал шийдэж байгаа. Нэг нь үл мэдэгдэх нимгэн бүрхүүл үүсгэснээр арьсны өнгө болон гадаргууг тэгшилнэ, харин хоёр дах нь арьсыг 12 цагийн турш эрчимтэй чийгшүүлэх болно.

Шинэ технологийн ачаар бүтээгдэхүүн дотроо холимог пигментүүд агуулсан. Бусад давуу талын хувьд гэвэл Crema Nuda арьсанд хөнгөхөн түрхэгдэж, хурдан тархдаг чанартай, эмульсийн агууламжтай ба сайхан үнэртэй билээ.

цааш үзэх