Хайх

Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ

Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ

Text: З. Зоригт


Үнэртэй усыг хэрвээ ууж болдог байсан бол ямар амттай байх байсан бол?

Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 1)

Гэр рүүгээ харихаар гудамжаар алхаж явахад хаа нэгтээ шинэхэн круассаны анхилам үнэр сэнгэнэж, өөрийн мэдэлгүй үнэрт нь хөглөгдөн, нарийн боовны кафенаас талх, амттан худалдан авч орхидог мөчүүд бидний амьдралд олонтой тохиолддог. Угтаа үнэрлэх болон амтлах мэдрэхүй нь харилцан нэгнээ шүтэлцэж оршдог бөгөөд аливаа хүнсний тааламжит үнэр нь идэх дуршлыг илтэд нэмэгдүүлдэг билээ. Тэр ч утгаараа сүрчгийн үнэрийг чихэрлэг, гашуун, исгэлэн гэх мэт амтыг илэрхийлэх үгээр тодорхойлдог. Мөн сүрчгийн найрлагад жимс, ванилла, шоколад зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэрийг шингээх нь элбэг бөгөөд энэ бүхэн нь сүрчгийг ууж үзэх хүслийг улам өдөөдөг байна.  Гэвч сүрчиг нь амтлахуйд бус, үнэрлэхүйд зориулан бүтээгддэг тул үнэртэй усны амт ямар байдгийг мэдэх боломж бидэнд байдаггүй билээ. 

Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 2)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 3)

Тэгвэл үйлчлүүлэгчдийн энэхүү сониуч хүслийг бодит биелэл болгохоор Их Британийн Jo Malone London брэнд болон Монгол дахь анхны бөгөөд цорын ганц Бельги крафт шар айргаар үйлчилдэг Brussels Belgian Beer Cafe хамтран нэгэн онцгой үйлчилгээг монголын хэрэглэгчдэд санал болгож байна.

Jo Malone-ийн сүрчгийн онцлог нь үнэртний уламжлалт ангилал, тогтсон нотын хослолоор хязгаарлагдахгүйд оршдог мэт. Тус брэнд нь нэг бортогонд буй үнэртнийг дан ганц нэг төрлийн үнэрээр анхилуулахаас илүүтэй хоорондоо ялгаатай давхар үнэртэй аккорд үүсгэн, тэдгээрийн харилцан үйлчлэлээр өөрийн өвөрмөц үнэрт бүтцийг бий болгодог гэж тайлбарлаж болно. Энэ нь Jo Malone-ийн сүрчгүүдийг нэг мөрөөр тодорхойлоход бэрх, хувьсамтгай үнэрт бүтээл болгодог. Жимслэг атлаа хэт чихэрлэг биш, цэцэгсийн атлаа тийм ч нялуун бус, сэнгэнэсэн атлаа хүйтэн мэдрэмж төрүүлэмгүй гэх мэт эсрэг шинжүүдийг нэг найрлагад зэрэгцүүлэн найрсуулдаг нь тус брэндийн онцлог юм. Тиймээс Jo Malone-гийн сүрчгүүдэд жимслэг, цэцэгсийн, модлог, цитрус, ногоон ургамал болон амтлаг хэд хэдэн төрлийн үнэр мэдрэгдэх нь элбэг. Эдгээр нь нэг нэгнээ дарах бус, харин дээд, дунд, суурь нотын шилжилтээр аажмаар өөрчлөгдөж, арьсан дээр буух явцдаа өөр өөр өнгө аясыг гаргаж ирдэг. Хамгийн сонирхолтой нь амталж үзмээр мэдрэмж түрүүлэх үнэртэн Jo Malone-д бий.

Есдүгээр сарын 15-ыг дуустал тус брэндээс худалдан авалт хийсэн хүн бүрд “Jo Malone English Pear” хэмээх онцгой нэгэн коктейлийг Шангри-Ла төвийн гадаа талбайд тусгайлан зассан “Little Garden” орчинд амсан таашаах боломжийг олгож байна. Энэхүү коктейль нь тус брэндийн хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн болох “English Pear & Freesia” сүрчигний үнэртэй дүйцүүлэн найруулсан бөгөөд уг сүрчигийн гол орц болох лийр жимс болон цагаан фрезиа цэцгийн хосолмол үнэрийг амтанд хувилган найруулснаараа онцлог билээ. Хэрвээ та энэхүү үнэртэнд дуртай бол “Jo Malone English Pear” коктейлийг амсах нь энэ зундаа багтааж хийх хүслийн жагсаалтад зайлшгүй байх зүйлсийн нэг юм. Тус сүрчгийг хэрэглэдэггүй байсан ч намрын сэрүү орсон эдгээр налгар өдрүүдийг Jo Malone London брэндийн тансаг үнэр, сэрүүн коктейлийн амт, халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүлж зуныг үдсэнээр айлчлан ирэх өвлийг өнтэй давахад тань дурсамжаар тэтгэх биз.

Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 4)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 5)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 6)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 7)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 8)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 9)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 10)
Jo Malone London: Үнэрийг ч, амтыг ч мэдрүүлнэ (фото 11)

Jo Malone London

Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар

Facebook: Premier Beauty

Instagram: @premierbeauty.official

Brussels Belgian Beer Cafe

Хаяг: Салбар 1: Шангри-Ла Молл, 113Б

Салбар 2: Сөүлийн гудамж 31, Аэрофлот

Facebook: Brussels Belgian Beer Cafe

Instagram: brussels.belgianbeercafe

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх