Хайх

L'Occitane ба Pierre Hermé Paris нар хамтарсан цуглуулга бүтээлээ

L'Occitane ба Pierre Hermé Paris нар хамтарсан цуглуулга бүтээлээ

Амттай хамтын ажиллагаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Үнэртэн болон гоо сайхны бүтээгдэхүүнээр мэргэшсэн компани нарийн боовны алдарт брэндтэй хамтарч шинэ жилийн цуглуулга гаргалаа. Анхны хамтын ажиллагаа гурван төрлийн үнэрт хуваагджээ

Хоёр брэндийн хамтарсан анхны цуглуулга газрын дундад тэнгис дэх зуны амралтыг санагдуулах болно. Учир нь мэлрэг цэцэг, грэйпфрут болон бэрсүүт жүржийн сэрүүн үнэр цуглуулгад чухал үүрэг гүйцэтгэлээ. Орц бүр нь нарийн аястай нотуудаар хүрээлэгдсэн юм. Жишээ нь грэйпфрутыг бажууна ургамлын ааглаг үнэр, мэлрэг цэцгийг мөнх ногоон ургамал ба нероли тосны хурц үнэр, харин бэрсүүт жүржийг зөгийн балны чихэрлэг үнэр дагалджээ.

L'Occitane ба Pierre Hermé Paris нар хамтарсан цуглуулга бүтээлээ (фото 1)

Эдгээр гурван төрлийн үнэрийн найрлага нь L'Occitane-ы хамгийн гүйлгээтэй "shea" модны тосны суурьтай уруулын бальзам, гарын тос, шүршүүрийн гель саван, гарын саван, биеийн сүүн шингэн болон ариун цэврийн ус гэх зэрэг цуглуулгын хэд хэдэн бүтээгдэхүүнүүдэд хуваагдаж оржээ. Харин шинэ жилд зориулсан энэхүү цуглуулгын хамгийн баярын уур амьсгалтай бүтээгдэхүүн нь биеийн гялалзуулагч пудр юм.

Цуглуулга арван нэгдүгээр сарын 12-ноос худалдаанд гарна.

L'Occitane ба Pierre Hermé Paris нар хамтарсан цуглуулга бүтээлээ (фото 2)

цааш үзэх