Хайх

Нөсөө толбо, үрчлээ, сорви зэрэг арьсны 30 гаруй асуудлыг шийдэх лазер эмчилгээ Монголд нэвтэрлээ

Нөсөө толбо, үрчлээ, сорви зэрэг арьсны 30 гаруй асуудлыг шийдэх лазер эмчилгээ Монголд нэвтэрлээ

Үлэмж Клиник дэлхийн гоо заслын салбарт хувьсгал хийсэн Stellar M22 аппаратыг танилцуулж байна

Text: Г.Тэмүүлэн


Сорви, нүхжилт, судасжилт, язралт гээд энгийн арьс арчилгаагаар шийдвэрлэх боломжгүй олон асуудлыг мэдэгдэхүйц хэмжээнд арилгаж тэр ч бүү хэл илүүдэл үсний ургалтыг зогсоох чадвартай гэдгээрээ лазерын эмчилгээ нь гоо заслын салбарт өргөнөөр ашиглагдаж, үйлчлүүлэгчдийн дунд хамгийн эрэлттэй эмчилгээнүүдийн нэгт тооцогдож байна. Лазер буюу бичил цацраг туяа нь гэрлийн урт болон хүчдэлээс хамаарч булчин, яс, тунгалгийн зангилаа болон бусад амин чухал системүүдийг хөндөлгүй арьсны асуудлуудыг шийдвэрлэх чадвартай байдгаараа давуу талтай. Түүнчлэн лазер нь арьсны залуу, чанга байдлыг хариуцдаг коллаген, эластин, гиалуроны хүчлийг үйлдвэрлэдэг фибробласт гэх эсийг үржихэд нөлөөлдөг байна.

Нөсөө толбо, үрчлээ, сорви зэрэг арьсны 30 гаруй асуудлыг шийдэх лазер эмчилгээ Монголд нэвтэрлээ (фото 1)

Өнөөдөр лазерын эмчилгээ нь гоо сайхны салбарт ашиглагдаж буй хамгийн өндөр нарийвчлалтай технологид тооцогдож байгаа юм. Нарийвчлал нь нанометрээр хэмжигдэх бөгөөд нэг нанометр нь хүний үснээс ес дахин нарийн байдаг. Ингээд ч зогсохгүй лазерын туяа нь ариутгах, нян устгах үйлчилгээтэй байдгаас гадна хагарсан судсыг тэр дор нь битүүмжилдэг гээд давуу тал ихтэй.

Гэхдээ хэрэв та нэгэнт лазер эмчилгээ хийлгэхээр шийдсэн бол хамгийн чухал нь технологи нь клиник судалгаа, туршилтаар баталгаажсан дэлхийн тэргүүлэгч брэндийн дэвшилтэт тоног төхөөрөмж сонгох нь зүйтэй. Үлэмж Клиник үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчлүүлэгчдэдээ үргэлж инновацлаг, үр дүн нь батлагдсан үйлчилгээг нэвтрүүлж, дэлхийн стандартыг тогтоож ирсэн бөгөөд одоо ч энэ уламжлалаа үргэлжлүүлэн Германы эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн тэргүүлэгч Lumenis компанийн технологийн дэвшилтэт Stellar M22 лазерыг албан ёсоор нэвтрүүлж, өндөр үр дүнг үйлчлүүлэгчдэдээ мэдрүүлсээр байна.

Нэг аппаратаар олон төрлийн арьсны асуудлыг шийднэ

Зөвхөн нэг аппарат ашиглан үрчлээ, сорви, язралтаасаа салж, арьсаа чангалж, амжилтгүй шивээсээ арилгаж, бүр илүүдэл үснээсээ ангижрах боломжийг бидэнд Үлэмж Клиник олгож байна. Гоо сайхны салбарт нэр хүндтэй Lumenis компанийн Stellar M22 лазер нь одоогоор дэлхийн зах зээл дээр байгаа хамгийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн аппарат юм. Энэхүү аппарат нь нэг эх бие дээр суурилсан 2 гар, дөрвөн төрлийн хошуу (Universal IPL, QS Nd:Yag, Multi spot Nd:Yag, ResurFX), 400-1,200нм хүртэлх хэмжээтэй 7 төрлийн гэрлийн урттай тусгай фильтертэй бүтээгдсэн бөгөөд ингэснээр арьсны нийт 30 гаруй төрлийн асуудлыг арьсыг огт гэмтээж, цочроож, эмзэгшүүлэхгүйгээр шийдэж өгдөг. Мөн цөөн оролтоор, өндөр үр дүн үзүүлдэг тул хүссэн үр дүндээ хүрэхийн тулд эмчилгээг олон дахин давтах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл Stellar M22 нь хэрэгтэй бүх зүйлсийг зөвхөн нэг платформ дээр цогцлоосон юм.

Шивээс, нөсөө толбо


QS Nd:Yag лазер нь 1064нм урттай гэрлийн долгионоор үйлчилж хар өнгөтэй биеийн болон гоо сайхны шивээс арилгана. Түүнчлэн нөсөөт өөрчлөлтөөр илэрдэг эмгэгүүд буюу сэвх нөсөө толбо, үрэвслийн дараах нөсөөт өөрчлөлтүүдийг үр дүнтэйгээр эмчилнэ.

Арьс чангалах, нөхөн төлжүүлэх, сорви арилгах


ResurFX лазер нь 1565нм долгионы урттай лазер нь арьсны гүнд үйлчилдэг бөгөөд цайвар арьсанд илүү тохиромжтой. Арьс чангалж залуужуулах, нөхөн сэргээх, батганаас үүдэлтэй сорви арилгах, мэс заслын болон хэт ургалтат сорвины эмчилгээ, язралтын эмчилгээ, нүдний эргэн тойрны үрчлээний эмчилгээнд ашиглана.

Нөсөө толбо, үрчлээ, сорви зэрэг арьсны 30 гаруй асуудлыг шийдэх лазер эмчилгээ Монголд нэвтэрлээ (фото 2)
Нөсөө толбо, үрчлээ, сорви зэрэг арьсны 30 гаруй асуудлыг шийдэх лазер эмчилгээ Монголд нэвтэрлээ (фото 3)

Судасжилт, нөсөө толбо, улайлт, илүүдэл үс


Universal IPL лазер нь 400-1,200нм урттай гэрлийн долгионоор эмчлэх бөгөөд арьсны өнгийг сэргээж, өнгөлөг толигор болгож нөхөн төлжүүлнэ. Мөн бүх төрлийн арьсны судасжилтын эмчилгээ буюу хацар хамрын өргөссөн судас арилгах, хөлийн венийн судасны өргөсөлтийг эмчилнэ. Түүнчлэн ягаан батганы улайлт арилгах, нөсөөт өөрчлөлтөөр илэрдэг эмгэгүүд буюу сэвх нөсөө толбо, үрэвслийн дараах нөсөөт өөрчлөлтийг арилгахын зэрэгцээ биеийн илүүдэл үсний ургалт зогсоох үйлчилгээ давхар үзүүлдэг.

Венийн судасжилт


Multi spot Nd:Yag лазер нь 1064нм гэрлийн урттай долгионоор үйлчлэх бөгөөд судасжилт, өнгөц болон гүний венийн өргөсөлт арилгах, хөлийн венийн эмчилгээнд хэрэглэнэ.

Эмчилгээний үеэр таагүй мэдрэмж төрөх үү?

Энэхүү лазер эмчилгээ нь эрсдэлгүй, арьсыг гэмтээдэггүй атлаа өндөр үр дүн үзүүлдэг мөн эмчилгээний дараа эргээд богино хугацаанд нөхөн сэргээгддэг гээд дэлхийн гоо заслын салбарт баримтлагдаж буй бүх чиг хандлагыг өөртөө агуулсан байгаа. Мөн Stellar M22 аппарат нь SapphireCool гэх тусгай хошуу ашигладаг тул процедурын үеэр үүсдэг халуун оргих мэдрэмжийг сэрүүцүүлэн ямар нэгэн таагүй мэдрэмж төрүүлэхгүйгээр тав тухыг дээд зэргээр ханган эмчилгээ хийдгээрээ онцлогтой.

Дашрамд дурдахад Үлэмж Клиникийн арьс гоо заслын мэргэжлийн баг хамт олон, тоног төхөөрөмжийн инженерүүд Герман улсаас тогтмол сургалтад хамрагдаж, мэргэжлийн тусгай сертификат эзэмшсэн тул үйлчлүүлэгчдэдээ чанартай, аюулгүй байдлыг хангасан, дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэх болно.

Нөсөө толбо, үрчлээ, сорви зэрэг арьсны 30 гаруй асуудлыг шийдэх лазер эмчилгээ Монголд нэвтэрлээ (фото 4)

Үлэмж Клиник

Утас: 77779595, Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх