Хайх

GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд

GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд

“Inner self” бүтээлч ажил

Text: Buro.Mongolia


Монголын гоо сайхны салбарт хөл тавиад өдгөө 18 жил болж байгаа Gold салоны мэргэжлийн стилистүүд хавар-зун 2022 улиралд давамгайлах гол үс засалтын трендүүдийг харуулсан “Inner self” нэртэй бүтээлч ажлаа танилцуулж байна. Gold салоны үүсгэн байгуулагч, мэргэжлийн үсний стилист И.Батзаяагийн онцолсноор энэхүү ажил нь хүний дотоод мэдрэмжүүдийг илүү илэрхийлэхийг эрмэлзсэн гэнэ. Мөн хамгийн гол нь тэд анх удаагаа өсвөр насны залуучуудад зориулан хэрхэн гар доорх материалуудын тусламжтайгаар хээнцэр, дэгжин үс засалтууд хийж болохыг харуулсан байна. Түүнчлэн “Inner self” бүтээлч ажилд үндэсний болон орчин үеийн хэв маягуудыг хослуулсан сонирхолтой шийдлүүд багтсан нь энэ оны бас нэгэн чухал чиг хандлагаар тодроод байгаа билээ. 


GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд (фото 1)
П.Барсболд

Энэ удаагийн бүтээлч ажлыг Lumos студийн зурагчин Г.Анударь дарж, нүүр будалтыг Bae'r Studio-н Баярзаяа хийж, бүтээлч захирлаар Gold салоны ерөнхий менежер П.Барсболд ажилласан байна. Харин үс засалтыг мэдээж И.Батзаяа тэргүүтэй Gold салоны мэргэжилтнүүд гүйцэтгэсэн юм.


Эхний цуврал зургууд хүний дотоод мэдрэмж болон уур хилэнг харуулна. Зургуудын гол утга санаа нь өнөөдрийн өсвөр насны залуучуудын дотоод ертөнц, тэдний бодит дүр төрхийг харуулахад оршсон юм. 

GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд (фото 2)
GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд (фото 3)

Өнгө гэдэг нь хүний нүүр царай болоод биеийн пропорц, бүр цаашлаад өнцгийг хүртэл тодруулж өгдөг чухал хүчин зүйлсийн нэгээхэн хэсэг гэдгийг доорх зургуудаас харах боломжтой. 

GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд (фото 4)
GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд (фото 5)

Харин дараах цуврал зургуудаас хэрхэн залуу насны гоо үзэсгэлэнг үндэсний хувцас болон үс засалтын тусламжтайгаар тодотгосон байгаатай танилцаарай.  Сүүлийн үед үндэсний хэв маяг шингэсэн хувцас болон үс засалт нь өөрөө нэгэн төрлийн урлаг болоод байгаа билээ.  

GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд (фото 6)
GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд (фото 7)

Эрт дээр үеэс зөвхөн хүчирхэг, амжилтад хүрсэн эрчүүд сахал ургуулдаг байлаа. Тэгвэл өнөөдөр хүссэн хэн бүхэн сахал ургуулж, арчлах боломжтой болоод байгаа юм. Харин өөрт тохирсон хэлбэртэй сахал нь нүүрний хэлбэрийг зөв харагдуулж, эршүүд байдлаа тодотгох боломжийг давхар олгодог. 

GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд (фото 8)
GOLD салон - Энэ зун өсвөр насныхны дунд зонхилох үс засалтууд (фото 9)

Гоёмсог үс засалт нь хүний эрх мэдэл, эрхэмсэг байдал, мөн цаашлаад хүний бие, нүүр царай, өмсөж буй хувцсыг хүртэл захирах хэмжигдэхүүн гэдгийг “Inner self” бүтээлч ажил харуулахыг зорьсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх